Клинтон, Буш нарын нөхөрлөл

Сайн найзууд нэгнийхээ сонирхол, хоббиг үргэлж дэмжиж байдаг. Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон ч мөн тэдний нэг юм. Нэгэн цагт АНУ-г удирдаж явсан Билл Клинтон, Жорж Буш нар тун сайн найзууд бөгөөд Жорж Буш чамин ганган оймс өмсдөгөөрөө алдартай. Үүнийг нь ч Клинтон мэдэх бөгөөд саяхан Бушийн зочлох үедээ түүнд гурван ширхэг оймс бэлэглэсэн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа байрлуулсан байна.

Тэрээр "Ноён, хатагтай Бушийн хамт цагийг сайхан өнгөрүүллээ. Бид хүүхдүүд, ач зээ нарынхаа тухай мөн өнөөгийн нийгэм болон хуучин цагаа дурсан ярьж суулаа. Мөн мэдээж оймсны тухай ярьсан" хэмээн жиргэжээ.

Зураг дээр байгаа оймснууд Калифорнид байрладаг "Socksmith" компанийн оймснууд бөгөөд компанийн борлуулалтын менежер Ник Хэнри "Буш өмнө нь манай бүтээгдэхүүнээс авч байсан. Харин дахиад нэмээд хоёр ч манай компанийн оймстой болж байгаад нь бид баяртай байна. Бид хоёр ерөнхийлөгч маань хөгжилтэй, чамин оймсонд дуртай явдалд маш их баяртай байдаг" гэжээ.

Жорж Буш ийм содон хээтэй оймс өмсөх дуртай гэдгээ хэд хэдэн арга хэмжээний үеэр илэрхийлж байсан бөгөөд 89 насныхаа төрсөн өдрөөр "Superman" -ы тэмдэгтэй оймс өмсөж байжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025