Гилберто Валле буюу олноо "Ганнибал Цагдаа" хэмээн алдаршсан эр 21 сар хоригдсоны эцэст суллагджээ. Тэрээр 100 гаруй эмэгтэйг алж идэх төлөвлөгөө боловсруулж байсан нь ил болж хүний хулгай, аллага болон хүн идэж магадгүй хэмээн баригдаж байсан ч шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн суллажээ. Шүүхийн байгууллагын үзэж байгаагаар төсөөлөн бодох нь гэмт хэрэг биш, түүнийгээ гүйцэлдүүлэх нь гэмт хэрэг гэнэ.

Энэ нь олон хүний дургуйцлыг төрүүлээд байгаа юм. Валле Нью-Йорк хотын цагдаагийн алба хашдаг байсан бөгөөд ажлаасаа халагдаж эхнэр нь түүнийг орхиж явжээ. Түүний эхнэр Валлегийн компьютер дээрээс "эмэгтэй хүнийг хэрхэн хлороформжуулах вэ?", "хүний махаар хоол хийх жор" зэрэг гүүглийн хайлтуудыг олж мэдмэгцээ түүнийг цагдаад өгсөн байна.
Суллагдсаныхаа дараа Валле эргэн цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд сонины сурвалжлагч түүнээс тэрхүү гаж сайтууд руугаа орж байгаа эсэхийг лавлахад "Мэдээж байнга биш ч хааяаа ордог. Үүнд хууль бус зүйл байхгүй шүү дээ. Миний гэртээ юу хийх нь зөвхөн миний л асуудал. Энд ямар ч буруу зүйл байхгүй" хэмээн хариулжээ.

Тэрээр сайтуудад хүн алах, хүний мах идэх тухай зураг мэдээ солилцдог байсан бөгөөд тэр дунд эхнэрийнх нь зураг хүртэл байсан байна. Энэ бүхний тухай түүний эхнэр "Тэр намайг хөлөөс минь дүүжлэн хоолойг минь хэрчээд бие дэх бүх цусыг минь юүлэх тухай бичсэн байсан" хэмээн шүүхэд мэдэгдсэн байдаг.
Цагдаагийн байгууллагаас түүний компьютер дээр 100 гаруй эмэгтэйн нэр, гэрийн хаяг бүхий тэмдэглэлийг олсон боловч Валле ямар нэгэн хэрэг үйлдээгүй учраас бидний дунд чөлөөтэй алхаж байна хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл байхгүй байна