”Замын аюулгүй байдлын 7 хоног” арга хэмжээнд сонсогчид оролцов

2017.05.08-2017.05.14-ний өдрүүдэд тохиож буй “Замын аюулгүй байдлын 7 хоног”-ийн хүрээнд ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 300 гаруй сонсогчдод “Хурд ба хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр Зам тээвэр, хөгжлийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Замын цагдаагийн албаны холбогдох мэргэжилтэн нар Замын цагдаагийн тэнхимийн багш нар хамтарсан сургалт зохион явууллаа.
Мөн дээрх сонсогчид хөдөлгөөнд оролцогсдын хандлагыг өөрчлөх, сахилга, соёлыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 5-р сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөөний гудамж, зам, талбай, уулзваруудад уриалга, сэрэмжлүүлэг бүхий самбаруудыг барьж зогсон  жолооч, явган зорчигч нарт мэдээлэл хүргэлээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025