• Г.Өнөрбаяр: ХНХЯ өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байх ёстой

    Г.Өнөрбаяр: ХНХЯ өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байх ёстой

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө. Өчигдөр /2017.06.19/ эхэлсэн уг арга хэмжээ хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж чадаагүй юм.

    Гэвч цаг агаарын хүндрэлийг үл харгалзаж хүрэлцэн ирсэн иргэдийгээ яамныхаа байранд хүлээн авч хэрэгтэй мэдээллийг өгч, зарим иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайд өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ХНХЯ-ны байранд хүлээн авч уулзсан юм. Өнөөдрийн арга хэмжээнд тус яамны харьяа бүх газрууд оролцлоо.

    Өдөрлөгийн арга хэмжээг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хаасан үг хэлсэн юм. Тэрбээр, ”ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн ёсоор Сүхбаатарын талбайд арга хэмжээгээ зохион байгуулж чадаагүйдээ иргэдээсээ хүлцэл өчье. Гэсэн хэдий ч бид иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авахаар яамныхаа зааланд өдрийн турш ажиллалаа. Гэсэн хэдий ч хамгийн их хүн оролцсон нээлттэй хаалганы өдөрлөг боллоо гэж олон нийт биднийг дүгнэж байна. Ажлын байрыг нэмэх зорилтынхоо хүрээнд хийсэн хамгийн том ”Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлсэн иргэдийн тоо урьдчилсан байдлаар 10.000 хол давсан гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр оройдоо багтаад аймгийн төвүүд болон алслагдсан дүүргүүдээс мэдээлэл ирж, нэгдсэн дүнг та бүхэнд танилцуулна. Мөн манай яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн бусад яамдуудаас онцлог байсан нэг зүйл нь ганцхан Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаагүй бөгөөд 21 аймаг, гурван дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж улс орныхоо ирээдүйн төлөө ажлын байрны захиалга авч идэвхтэй оролцсон аж ахуйн нэгжүүд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан ТТБ-ууддаа яамныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

    Мөн иргэдийнхээ санал сэтгэлийг сонсч, хэрэгтэй мэдээллээр нь хангах үүргээ биелүүлсэн салбарынхаа бүх ажилтан албан хаагчдад талархал илэрхийлэх нь зүйтэй. Бид нээлттэй хаалганы өдөрлөгөө хоёрхон өдөр хийгээд дуусдаг биш манай салбар өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байдаг юм. Цаашдаа ч нээлттэй байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.



    ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба
  • Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

    Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

    Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд уг замыг зургаадугаар сарын 27, 28-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: 16 настай хүү газ үнэртэж амиа алджээ

    Сэрэмжлүүлэг: 16 настай хүү газ үнэртэж амиа алджээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнө 16 настай О гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олджээ.

    Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсгийнхэн уг хэргийг шалгахад Түнхэл тосгоны 14-16 насны ”З”, ”Х”, ”Э”, ”О” нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авчээ.

    Улмаар талийгаач ”О” нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна.
  • Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

    Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

    Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

    Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
    Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

    Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

    Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.
  • ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа

    ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд болох ёстой байсан ч өнөөдөр болох өдөрлөг нийслэлд орж буй борооны улмаас цуцлагдлаа.

    Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларч байсан.

    Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам барьж байна

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам барьж байна

    Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд шинэ замтай болно
    Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Гэвч энэ нь гэр хорооллын иргэдийн хувьд цаасан дээр бичсэн тунхагнаас өөрцгүй болсон. Өглөө гэрээсээ гарч шороон замаар туучсаар машинд дайруулчихгүй, айлын нохойд уруулчихгүй ажил, сургуульдаа ирнэ гэдэг амь өрссөн “тулаан”. Харин орой нь харанхуйд тэмтчиж, гэрэл бараадан, гэлбэлзэж явсаар гэртээ эсэн мэнд орж чадвал жинхэнэ аз. Яг л ийм орчинд өнөөдөр бидний дийлэнх нь амьдарч байна. Энхэл, донхолтой шороон зам, харанхуй гудамж. Ерөөс л гэр хорооллынхны “шүдний өвчин”. Тэгвэл яг ийм байдалтай олон жил нүүр тулсан Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд тун удахгүй асфальтан замтай болох нь.
    Энэ талаар бид тэндхийн оршин суугчидтай уулзаж, ярилцсан юм. Хамгийн наад талын буюу Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр гурван замын уулзвар дээр амьдардаг нэгэн айлд орлоо. Гэрийн эзнийг О.Бакей гэдэг аж. Өдгөө 74 настай тэрээр тус хороонд 16 жил амьдарч байгаа гэнэ.
    О.Бакей гуай “Уг нь энэ хэсгийн замыг засна гэж олон жил ярьдаг байсан. Бид ч зам болон үерийн далангийн гүүр барих, гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг хороо, дүүрэгтээ уламжилж байлаа. Харин одоо осол аваар их гардаг энэ замыг засч эхэлсэн явдалд бид талархаж байна. Манайх замтай ойрхон амьдардаг болохоор их хэцүү байдаг. Нарийн эргэлттэй, зай багатай болохоор зарим машинууд гэрийн гадна талын хашааг мөргөөд эвдэлчихнэ. Дээр нь гэрийн тооноор тоос, шороо бужигнаад арчиж, цэвэрлээд эргээд харахад л бохирдчихно. Мөн явган хүний зам болон хамгаалсан хашлага байхгүйн улмаас үерийн далан, жалга руу ойчиж байсан хүн олон бий” гэж бидэнд ярилаа.
    Шороо тоос, агаарын бохирдол ихтэй орчинд олон жил амьдарсан тэрээр замын асуудал тус хорооны иргэдэд нэр тэргүүнд тулгамдаж байсан асуудал гэдгийг онцолсон юм. Мөн тус замаар зорчдог жолооч нар ийн ярьж байв.
    -Сонгууль болгоноор л зам барина гэж амлаж байсан ч хэрэгжиж байгаагүй-

    Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батдорж “Манай энэ хавийн 9,10 дугаар хорооны замыг засаж, асфальтан зам тавих гэж байгаад үнэхээр их баярлаж байна. Энэ замыг засна, “хар зам” болгоно гэж олон жил ярьж байсан ч нэг ч удаа засаж, сайжруулж байгаагүй. Харин ч бүр жил ирэх тусам улам л муудаж, осол гарах нь ихсэж, жолооч нарын толгойны өвчин болоод байсан юм. Хүмүүсийн хэлснээр манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувиасаа хөрөнгө гаргаж зам тавиулж байгаа гэсэн. Иргэд, сонгогчдод амласан амлалтаа биелүүлж байгаад нь баярлаж байна. Нарийн эргэлттэй, эвдрэл гэмтэл ихтэй энэ зам дээр осол аваар гарах нь их байдаг. 2015 онд энэ хажуугийн жалга руу нэг машин унаж байсан удаатай. Энэ мэтчилэн ослууд их гарна. Энэ хавийн замаар дан ганц 9,10 бус манай 21 дүгээр хорооны иргэд ч зорчдог.Өөр явах замгүй учраас эрсдэлтэй ч гэсэн сонгож явахаас аргагүй болдог” гэв.

    Мөн Баянголдүүргийн 9-р хорооны иргэн П.Долгормаа “Маш олон жил “Замтай болгоно гэж сонгуулийн шоу хийсэн дээ. Манайх энд есөн жилийн өмнө нүүж ирэхэд энэ зам ийм л хэвээрээ байсан. Үеийн үед манай дүүргээс сонгогдсон гишүүд энэ замын асуудлыг л ярьдаг юм. Тэгсэн хэдий ч сонгогдсоныхоо дараа амлалтаа мартчихдаг. Иргэд бид ч зам тавина гэх итгэл алдраад байлаа. Харин Ж.Ганбаатар гишүүн амлалтаа биелүүлж манай энэ хавийн хорооныхны толгойны өвчин болоод байсан замын асуудлыг шийдэж байгаад баярлаж байна. Удахгүй зам тавих ажил нь эхлээд, ирэх наймдугаар сарын дундуур ашиглалтад орно гэж байсан. Тэгэхээр энэ хавийн тоос, шороо бохирдол ч гэсэн дагаад буурах байх. Угаасаа зам дагаж хөгжил гэдэг биздээ” хэмээсэн юм.

    Түүнчлэн ажил, амьдралаа залгуулахаар тус замаар зорчдог 500-ын гэх тодотголтой микроавтобус, жижиг тэрэгний жолооч нар “Энэ замаар явахад их хүндрэлтэй байдаг. Бороо орсон үед бүр ч эрсдэлтэй. Догол, ихтэй болохоор донслоод явахад хэцүү. Машинд маш их эвдрэл үүсгэдэг. Наад зах нь дугуй тэсгээхгүй шүү дээ. Байнга л дугуйгаа солиулдаг. Шинэ замтай болохсон гэдэг мөрөөдөл энэ замаар явж үзсэн жолооч бүрт л төрч байсан болов уу. Ямартай ч замын ажил эхэлснийг хараад баярлаж байна” хэмээж байв.

    Ийн иргэдийн дунд нэн тэргүүнд тулгамдаад байсан Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны эвдэртэй шороон зам Баянхошууны эх хүртэл 1000 метр үргэлжлэх юм байна. Тус замыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн хөрөнгөөр бариулж байгаа нь эдийн засгийн энэ хүндрэлтэй үед иргэд сонгогчдод хамгийн таатай мэдээлэл болж байгаа биз ээ.
    Ж.Ганбаатар: Нийслэлийн төсвийг хүлээхгүйгээр сонгогчдодоо амлалтаа биелүүлнэ
    -Таныг өөрийн хөрөнгөөр тойрогтоо 1000 метр зам зам барьж байгаа гэлээ. Замын ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
    Миний сонгогдсон тойргийн 9, 10 дугаар хороонд шороон замын асуудал олон жил яригдаж ирсэн. Тиймээс тойргийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн хөрөнгөөр явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн автозам барих ажлыг эхлүүлээд байна. Уг нь нийслэлийн эсвэл дүүргийн хөрөнгөөр барих ёстой зам юм. Гэхдээ нийслэлийн төсөв тийм ч хүрэлцээтэй биш байгаа. Тиймээс нийслэлийн хөрөнгийг хүлээхгүйгээр сонгогчдодоо амласан амлалтаа биеүүлэхийн тулд хувийн санаачилгаар ажлаа эхлүүлсэн. Ингэснээр тус хороонд тулгамдаад байсан томоохон асуудал шийдэгдэж, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.
    -Нэг килломер урттай замаас гадна гэрэлтүүлэг, явган хүний зам барина гэхээр төсөв нэлээд шаардагдах болов уу. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бэ?
    -Нийтдээ 600 сая төгрөгөөр бариулахаар төлөвлөөд байна.
    -Зам хэзээ ашиглалтад орох вэ?
    -Замын ажил долоодугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд явагдана. Бид ачаалалтай үед зам хааж, иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд хүн амын зорчих хөдөлгөөн багассан үеийг харгалзаж, энэ хугацааг сонгосон. Зуны яг энэ цагт сургууль, цэцэрлэг амарч хотын ихэнх иргэд хөдөө гарсан байдаг. Тиймээс энэ үеэр замын ажлаа гүйцэтгэж, хичээл эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Замын тухайд хорооллын бусад хэсгийн замтай харьцуулбал арай өргөн. Гэхдээ мэдээж төвийн замаас нарийн.
  • ТАЛБАЙ: БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөс та бүхэн Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв буюу Сервис центрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

    ТАЛБАЙ: БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөс та бүхэн Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв буюу Сервис центрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

    Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд  эхэллээ.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025