• Д.Солонго бие даасан цомгоо гаргана

    Д.Солонго бие даасан цомгоо гаргана

    Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон цөөхөн хэдэн эмэгтэй хамтлагуудын нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Тэд олон гайхалтай уран бүтээлээрээ Монголын залуучуудын сонорыг мялааж мэдрэмжийг хөглөдөг. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго нэгэн зэрэг хоёр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Түүний хоёр цомог өөр өөрийн гэсэн өнгө аяс, чадвар чадамжийг нь илтгэх бөгөөд шинэхэн цомгуудынхан эхний уран бүтээл сошиалаар цацагдаж эхэлсэн даруйдаа үзэгч, сонсогчид талархалтай хүлээж авчээ. Ингээд та бүхэндээ Соло буюу Д.Солонгийн бие даасан анхны уран бүтээл болох “Хайж намайг ол” буюу “Find Me” дууны клипийг нь хүргэж байна.

    Дашрамд дуулгахад дуучин Д.Солонго өөрийн албан ёсны цахим хаягаа нээсэн бөгөөд сонсогч фенүүд нь ”Солонго Дашдорж” хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  • МХӨХ-ны шинэ генсекээр Ц.Хасбаатарыг томиллоо

    МХӨХ-ны шинэ генсекээр Ц.Хасбаатарыг томиллоо

    Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны хурал өнөөдөр боллоо. Уг хуралдаан шигшээ багийн зааланд болсон ба ахмад тамирчид, дасгалжуулагч, удирдагууд, тамирчид зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарсан хурал болсон байна.

    Ээлжит хуралдаанаар тус холбооны ЕНБД Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. МХӨХ-ны ЕНБД-аар таван жилийн турш ажилласан Ч.Даваадорж нь үүрэгт ажлаа өндөр түвшинд хашиж, хүндийн өргөлтийн баг тамирчдаа олимп, дэлхийн түвшинд амжилт гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн баг хамт олноо чадварлаг удирдан, тус холбоог ажил үйлсээр нь тэргүүлэх байр сууринд аваачсан юм. МХӨХ Ч.Даваадоржийн цаашдийнх нь ажилд өндөр амжилт хүсээд дараагийн ЕНБД-аар ”Монгол жонш” компанийн захирал Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатай томилсон байна. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Загдсүрэн шинээр томилогдсон ЕНБД Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

    Мөн Дэлхийн допингийн эсрэг холбооны /WADA/-гаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж баг тамирчиддаа уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх талаар зааварчилгаа өглөө. МХӨХ-ны томоохон зорилго бол ДАШТ-ээс анхныхаа медалийг хүртэх бөгөөд энэ амжилтанд хүрэхийн төлөө ”Бид -Нэг баг” уриан дор улам сайн ажиллахыг хүсэн ерөөе6
  • ”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно

    ”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14:00-18:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.



    Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө.



    Арга хэмжээний үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байна.



    Наадмын хөтөлбөрөөс:



    Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана.
    Оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм.
    Үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.


    Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримт /иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээний аль нэгийн хамт талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагууд 2017 оны 06.27-07.07-ны өдрүүдэд ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгүүлэх боломжтой.



    Түүнчлэн 22:00 цагаас “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.



    Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж Наадмын өмнөх өдрийг өнгөрөөхийг иргэддээ уриалж байна.
  • Монгол хэлний ЭЕШ-д 30 хүүхэд 800 оноо авчээ

    Монгол хэлний ЭЕШ-д 30 хүүхэд 800 оноо авчээ

    Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын дүн eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.

    Шалгуулагчдын дүнгийн жагсаалтаас харахад монгол хэлний шалгалтад улсын хэмжээнд 30 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.

    Харин математикийн ЭЕШ-ын дүнг, монгол хэлний шалгалтын дүнтэй харьцуулахад шалгуулагчид харьцангуй өндөр оноо авчээ. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 21 хүүхэд математикийн ЭЕШ-д 800 оноо авсан байна.

    Аймаг
    Хамгийн өндөр оноо
    800 оноо авсан шалгуулагчын тоо
    Архангай
    800
    1
    Баян-Өлгий
    681

    Баянхонгор
    800
    1
    Булган
    800
    1
    Говь-Алтай
    800
    3
    Говь-Сүмбэр
    754

    Дархан-Уул
    782

    Дорноговь
    792

    Дорнод
    800
    3
    Дундговь
    717

    Завхан
    800
    2
    Орхон
    800
    1
    Сэлэнгэ
    800
    1
    Сүхбаатар
    800
    1
    Төв
    782

    Увс
    800
    5
    Ховд
    773

    Хэнтий
    800
    3
    Хөвсгөл
    800
    4
    Өвөрхангай
    800
    1
    Өмнөговь
    800
    1
    Улаанбаатар хот
    800
    2

  • Бөхчүүдийн бүртгэл энэ сарын 9,10 нд явагдана

    Бөхчүүдийн бүртгэл энэ сарын 9,10 нд явагдана

    Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болжээ.

    Бүртгэлд хамрагдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх аж. Харин зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй гэдгийг албаныхан дуулгалаа.

    Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болсон байна. Өсвөрийн барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр тус тус авч ирэх юм.
  • Голын ойр орчим бага насны хүүхдийг бүү тоглуулаарай

    Голын ойр орчим бага насны хүүхдийг бүү тоглуулаарай

    Иргэд та бүхэн өөрсдийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлэн, аливаа эрсдлээс сэргийлээрэй. Үүнд:

    Архи дарс хэрэглэхгүй байх
    Голын ойр орчим бага насны хүүхдийг явуулахгүй байх
    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
    Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэвэр сайтар сахих
    Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
    Даралтын эмээ тогтмол ууж, хэт халалтын үед гадуур явахгүй байх
    Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байхыг Нийгмийн Үндэсний Эрүүл мэндийн төвөөс анхааруулж байна.

  • “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв

    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв

    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.



    Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

    “Зон олны нам” нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 27 дахь нам болж байгаа бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.
  • Дарь-Эхийн уулзварын зүүн талд гүүрэн гарц барина

    Дарь-Эхийн уулзварын зүүн талд гүүрэн гарц барина

    Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц” барих ажил эхэллээ. Металл хийц бүхий “Явган хүний гүүрэн гарц”-ын урт нь 34м, өргөн нь 3м, цахилгаан болон явган шаттай байх аж.
    Гүүрэн гарцийн барилга угсралтын ажил 2017 оны наймдугаар сарын 31-нд дуусах юм байна.
  • Монголд анх удаа ”BIKINI FASHION SHOW” өнөөдөр болно

    Монголд анх удаа ”BIKINI FASHION SHOW” өнөөдөр болно

    Монголын топ моделиудаар эхлээд дуучдаар үргэлжлэх энэ зуны хамгийн халуухан шоу ””BIKINI FASHION SHOW”” болоход ГАНЦ хоног үлдлээ.



    Алтжин брэндийг үүсгэн байгуулагч акуа мисс Б.Уянга Монголд анх удаа усны фитнесийг дэлгэрүүлсэн бол энэ удаа усны хувцасны брэнд гаргалаа. Харин тус брэндийн загварын цуглуулгыг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 30-ны үдэш болох билээ. Уг шоунд Монголын урдаа барьдаг чадварлаг моделиудаас нэг нь ч дутахгүй оролцох гэнэ.



    Гадны оронд Монголынхоо нэрийг гаргаад завгүй байгаа хэд хэдэн моделиуд ч Bikini Fashion Show-д оролцохоор ирсэн байна. Мөн бүхий л салбарын сайхан хүүхнүүд энэ үдэш усны хувцасны загвар өмсөгч болох нээ. Дуучин Хишигдалай, Стар телевизийн хөтлөгч Уранзаяа гэх мэтчилэн олны танил сайхан хүүхнүүд мэргэжил хамаарахгүй энэ үдэш нэгэн тайзнаа цуглах гайхалтай үдшийг та битгий алдаарай.



    Мөн тус шоуны үеэр олон гэнэтийн бэлгийг зорин ирсэн хүмүүстээ барих гэнэ. 2017.06.30-ны 20:00 цагт /5 дахь өдөр/ Хар Сувд /Хүүхдийн парк/-т уулзацгаая.



    Хөтөлбөр: Баянмонгол чуулга Дуучин Наагий Дуучин Солонго /3 охин/ Sun dance Belly dance Sexy dance DJ Una, Henza, Grooby /Mand Хөтлөгч: NB Nyambayar Ану /3 охин/ After party: Bikini models & DJ Суудлын тоо хязгаартай тул та яараарай. Тах: Чингис зочид бүүдлын В1 давхар, Акуа фитнесийн байранд Захиалга авах утас: 9700-6688, 9809-0626
  • Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна

    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна

    -Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна-

    Өчигдөр орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарлаа. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна



    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна

    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна



    Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж байгаа юм байна. Эрчим хүчний сайдын тушаалаар ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05.34 цагт гарч, гэмтлийг засварлахаар ажиллаж байна.



    Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гарсан томоохон гэмтлийг сэргээн засварлаж байна

    Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна.

    Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025