ХОНЬ - (3/21-4/19)
Бүтээлч салбарт ажиллагсад, уран бүтээлчдийн онгод орох өдөр. Сэтгэл санаа амарлиж, гоо сайхны мэдрэмж таашаал ихсэнэ. Амралтын энэ өдрөө музей үзвэр үзэх, уран зураг, сонгодог хөгжимтэй танилцахад зориулбал сайн амралт болно. Гэр бүлийн уур амьсгал таатай.
ҮХЭР - (4/20-5/20)
Байгальтай харьцахад сайн өдөр. Эрүүл агаарт гарвал таны эрч хүч нөхөгдөнө. Орон байрны суурь тавих, байшин барилга барих, эмчилгээг эхлүүлэхэд ээлтэй.
ИХЭР - (5/21-6/21)
Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтнэ. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өдрийг гэр бүлдээ зориулна. Энэ өдөр засвар хийх, барилга байшин барих, орон гэрээ янзлахад ээлтэй. Ганц бие хүнийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдлаас сэргийл.
АРСЛАН - (7/23-8/22)
Мэдлэг чадвараа дээшлүүлэх, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Санхүүгийн асуудлаа цэгцлэх, шийдвэрлэхийг хүсвэл өнөөдөр тохиромжтой. Шинэ хувцас эд тавилга авбал удаан хэрэглэгдэнэ. Хувь тавилангийн элдэв дохио тэмдгийг анхаарч, зөн билгээ сонс.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр хувийн ашиг сонирхлоо хэт чухалчлан гэр бүлээ дорд үзэж болохгүй өдөр. Тиймээс орон гэрээ тав тухтай болгоход илүү анхаарч, эвдэрч хэмхэрсэн зүйлээ сэлбэж янзал, мөн тавилгаа өөрчил. Мөн гэрийнхэндээ ямар нэгэн амлалт өгсөн бол түүнээ биелүүлэх цаг хэдийн болжээ. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол садан төрлийндөө зочил, удам судрын харилцаа холбоогоо бэхжүүл.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Гэр бүлдээ анхаарал халамж тавих өдөр. Боломжтой бол гэртээ байж, гэр орны ажлаа амжуул. Бусдын муу нөлөө, ятгалгад бүү авт. Аливаад шударга хандвал нэр хүндээ алдахгүй. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавьбал үр дүн сайтай байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.
НУМ - (11/22-12/21)
Мэдлэг чадвараа дээшлүүлэх, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Санхүүгийн асуудлаа цэгцлэх, шийдвэрлэхийг хүсвэл өнөөдөр тохиромжтой. Шинэ хувцас эд тавилга авбал удаан хэрэглэгдэнэ. Хувь тавилангийн элдэв дохио тэмдгийг анхаарч, зөн билгээ сонс.
МАТАР - (12/22-1/19)
Сонин нөхцөл байдал тохиож болзошгүй. Бусдын зүгээс тавих саналд хянуур хандаж, хүлээж авахаасаа өмнө сайн нягтал. Хэрүүл маргаанд оролцвол хохирогч болно. Хамтын ажиллагаа ашигтай. Бусдын зөвлөгөөг хүлээн авбал ажил ахина.
БУМБА - (1/20-2/18)
Ариусал бясалгалын өдөр. Угаал үйлдэх, орон гэртээ цэвэрлэгээ хийх, бие сэтгэлээ ариусгахад ээлтэй. Найз нөхөд, дотны хүнтэйгээ уулзаж, сайхан харьцаагаа баталгаажуул. Өнөөдөр танайд удаан уулзаагүй найз буюу холын садан төрлийн хүн ирнэ.
ЗАГАС - (2/19-3/20)
Гэнэтийн өөрчлөлт хувьслын өдөр. Аливааг нарийн төлөвлөгөө баримтлан хийх гэвэл санаснаар болохгүй. Тиймээс бүгдийг зөнд нь орхи. Шинэ хүнтэй танилцах, харилцаа холбоогоо өргөжүүлэхэд сайн.
Сэтгэгдэл байхгүй байна