СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Үргэлжилсэн бороо орж  хэт хатсан хөрсөнд орж буй бороо нь үер болох магадлалтай байна. Зарим газарт ус ихээр тогтож үерийн нөхцөл байдал үүсч байна. Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан  урьдчилсэн  мэдээгээр  06 дугаар сарын сүүл 07 дугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол, мөрний арал, ай сав, уулын ам, үерийн замд буудалсан иргэд эрсдэлтэй газраас нэн даруй нүүж аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авах. Усны түвшин нэмэгдэх тул бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, батлагдаагүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, амралт, аялал зугаалгыг цаг агаарын нөхцөл байдлыг судлаж зөв тооцоолох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байх зэргийг анхаарч усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025