Маргаашаас ихэнх нутгаар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын бороо орж, сэрүүснэ.

2017 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025