Фэйсбүүкийг чимсэн хурим

“МАСК” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нарын хурим өнгөрөгч Бямба гаригт боллоо. Тэдний бүтээсэн дүрийг санахгүй байж мэдэх ч фэйсбүүкийг нь бол дагагчид тоймгүй олон. Сүүлийн үеийн теле рекламанд шилэгдэн тоглох болсон залуу гэр бүл юм. Хосууд нэг охинтой. Жүжигчний хувьд ур чадвар сулдаа масст танигдаагүй ч биш байх. Ах эгч нарын эрин үе дуусах хаа ч байсан юм тул залуу жүжигчид ард нь ээлжээ хүлээн даруухан явж байгаа. Залуу хосуудын хурим урилганаасаа эхлээд л содон байв. Bachelor party хийж хуримын үеэр гоё зургууд авахуулан дараа нь M1NT-д бут авсан гэхчлэн сонирхолтой зүйлсээ фэйсбүүк найзууддаа тайлагнаж байна лээ. Хурим болгон сонирхолтой ийм сценар бүхий өөрийн гэсэн өнгө аястай болдог бол гэсэн бодлыг залуус тээж үлдсэн байх. Хосууддаа аз жаргал хүсэе!

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    сайхан гэр бүл аз жаргал хүсье
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Goy bn.
    2017 оны 06 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025