• Бичлэг: Манайд хар тамхины МАФИ-ийн бүлэглэлийн зарим гишүүдийн баривчилж байгаа бичлэг цацагдлаа

    Бичлэг: Манайд хар тамхины МАФИ-ийн бүлэглэлийн зарим гишүүдийн баривчилж байгаа бичлэг цацагдлаа

    Бичлэг: Манайд хар тамхины МАФИ-ийн бүлэглэлийн зарим гишүүдийн баривчилж байгаа бичлэг цацагдлаа
    8 минутын өмнө
    Сүүлийн жилүүдэд манай оронд цагаан тахал болох хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн тархах болж. Өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай нийгмийн хөндүүр асуудал болж байна. Тэгвэл өнөөдөр “Монголд хар тамхины МАФИ-ийн бүлэглэлийн зарим гишүүдийг баривчилж байгаа бичлэг !!!” гэх бичлэг сошиал ертөнцөөр цацагдаж шуугиан тариад байна.

    Хар тамхины хэрэгт томчуудын хүүхдүүд ихээхэн орооцолдож байгаа нь бодит үнэн. Бичлэг дээрх үйл явдал болсон байгаад ийм баривчилгаа хийгдэх хүртлээ даамжирсан бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр аюулын харанга дэгдээд байгаа нь үнэн юм

    Ингээд сошиал ертөнцөөр цацагдсан бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • Их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэний шүүх хурал хойшилжээ

    Их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэний шүүх хурал хойшилжээ

    Африк гаралтай АНУ-ын иргэн Мартин гэгч эмэгтэй уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ гэж монголчуудыг хууран мэхэлдэг байжээ. Тэрээр өдгөө таван тэрбум төгрөгийг залилаж хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. АНУ-ын иргэн Мартинийг шүүж ял оноох шүүх хурал өчигдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан. Гэвч шүүх хурал хойшилсон байна. Эрүүгийн хуульд зааснаар түүнд 10-15 жилийн хорих ял оноох боломжтой аж. Түүний хэрэг дээр монголын нэр хүндтэй, чадварлаг өмгөөлөгчдийг баг ажиллаж байгаа юм.
  • “Жигүүр гранд” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ

    “Жигүүр гранд” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ

    Баригдаж байгаа барилгаас төмөр унаж хүн гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 26-р хороонд барьж байгаа “Жигүүр гранд” ХХК-ийн барилгын найман давхараас хэв хашмалын төмөр унаж, 20 орчим настай залууг гэмтээжээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэмтсэн 23 настай Б гэх залуугийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.
  • Алдаагаа засах боломж

    Алдаагаа засах боломж

    ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөв, санхүү, үйлдвэрлэлийн салбарт хийхээр тохиролцсон бөгөөд эхний ээлжинд 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирээд байна. Үүнээс гадна Хятад, Энэтхэгээс манай улсад тус бүр нэг тэрбум ам.доллартой дүйх санхүүжилт өгөхөөр болоод буй. Тиймээс Сангийн сайдын хэлсэнчлэн манай улсад хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг “Уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа” хэмээн дүгнэх хүн олон байна.

    Эл хөтөлбөр бидэнд юу юунаас илүүтэй алдаагаа засах боломж олгож буй нь олзуурхууштай. Ингэхийн тулд монголчууд өөрсдөө, манай шийдвэр гаргагчид санаачилгатай, бодлоготой, өөриймсөг байх ёстой. Аль ч цаг үед бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдааг ард түмэн нийтээрээ үүрдэг хойно өнгөрсөнд болсон буруу, зөрүү зүйлээс АН-ынх, МАН-ынх гэж бултаж, булзах нь утгагүй хэрэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 36 сарын хугацаанд бид эдийн засгийн уналтыг зогсоохоор үл барам баялгийн үнэ дагасан, “хөөсөрсөн” өсөлтөд толгой эргэж, барьц алдахааргүй арга ухаанд суралцаж, суурь хөрсийг нь бүрдүүлэх учиртай. Ингэхдээ бид төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлаа бууруулж, татварын орлогын найдвартай, олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, банк, санхүүгийн салбарын чадавхыг дээшлүүлэх зэргээр эдийн засгийн сууриа эрүүлжүүлж чадвал тэр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс болох ёстой.

    Манай улсын хувьд өмнө нь хоёр ч удаа “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлэн, илүү ойр ажиллаж ирсэн ОУВС, түүний хөтөлбөрүүдийн талаар сайн, муу хандлагын аль аль нь бий. Хамгийн хүнд шаардлага, шалгууртай гэгддэг Өргөтгөсөн санхүүжилтийн бус, арай уян хатан нөхцөлтэй “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах талаар Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын аль аль нь ярьж, хэлэлцээ хийж байсан ч бодитой ажил хэрэг болж чадаагүй нь ч дээр дурдсанчлан шийдвэр гаргагчдын байр суурийн зөрүүтэй байдалтай холбоотой байв. Харин өнөөгийн нөхцөлд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс өөр сонголт үгүй гэдэгтэй эрх баригчид өөр хоорондоо ойлголцож чадсан. Улмаар хэлэлцээ хийж, ОУВС-гаас тавьсан шаардлага нөхцөлийг хангах талаар харилцан тохиролцож, эцсийн шийдвэрт хүрснээр бид эхний сан­хүүжилттэй золгоод буй нь энэ.

    Юуны түрүүнд энэ бол 2011 онд 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт тасралтгүй унасаар нэг хувь болоод буй одоогийн үзүүлэлтийг тогтоон барьж, улмаар өсөлт бий болгох нөхцөлийг бидэнд олгож буй. Уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг жилд найм орчим хувиар өсдөг байх суурийг бүрдүүлэх зорилго тавьж буйгаа ОУВС-гийн суурин төлөөлөгч хэлсэн. Манай эдийн засгийн өсөлтийг боомилж буй өрийн дарамтыг багасгахад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт чухал ач холбодолтой. Өрийг өрөөр хаахаас өөр замгүй болсон бидэнд уг хөтөлбөрийн санхүүжилт болох жилийн гурван хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай хямд эх үүсвэр “шар тос” л гэсэн үг. Хамгийн ихдээ жилийн арав, багадаа 4-5 хувь буюу дунджаар долоон хувийн хүү төлж буй “Чингис” болон бусад бондын төлбөрийг хоёр дахин бага хүүтэй эх үүсвэрээр хаах нь хамгийн оновчтой алхам юм. Нөгөө талаас эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургаар манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч эхэлснийг тэмдэглэе. Тухайлбал, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, 2012 оноос тасалдсан төсвийн орлого анх удаа давж биелэн, гадаад худалдааны үзүүлэлт ашигтай гарсан зэргийг дурдаж болно.

    Б.Оргил
  • “Ган тайлах” хууль

    “Ган тайлах” хууль

    Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй
  • Төгсөлтийн альбом дээр нохойн зураг гарчээ

    Төгсөлтийн альбом дээр нохойн зураг гарчээ

    Хичээлийн жил дуусаж ахлах сургуулиа төгсөж буй сурагчдад дурсамж болон үлддэг зүйл бол мэдээж төгсөлтийн альбом, монтаж. Хожим нь ангийн нийллэг, цугларалт дээр зургаа харж хэн нь хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярьж инээлдэж суух нь дамжиггүй. Ялангуяа ангийнх нь хүүхдүүдийн дунд нохойн зураг орсон байвал бүүр ч их дурсамжтай, ярих юмтай байх биз ээ
  • ”Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017” боллоо

    ”Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017” боллоо

    Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос санаачлан Баянгол дүүргийн оюутан залуусын дунд зохион байгуулсан ”Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017” арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр СТӨ-нд боллоо
  • Монголбанкныхан өмнөх хэдэн жилд үнэхээр дураараа авирлажээ

    Монголбанкныхан өмнөх хэдэн жилд үнэхээр дураараа авирлажээ

    УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн болох нь харагдаж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ
  • П.Анужин 81 залууг онилов

    П.Анужин 81 залууг онилов

    Сонгуульд нэр дэвшээд салам ялагдсан ч гандан буурахгүй яваа хүн бол П.Анужин. Бусад ялагдагсад нус нулимстайгаа холилдон суухад энэ бүсгүй өдрөөс өдөрт чангарч байгаа. Эцэстээ тэр улс төрд гайхамшигтай ирэлт хийж чадаагүй ч телевизийн салбарт эргэн ирлээ
  • Улсын дахин шалгалтын хуваарь гарчээ

    Улсын дахин шалгалтын хуваарь гарчээ

    Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах “ДАХИН ШАЛГАЛТ” зохион байгуулах хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ
  • Монголын эдийн засагт ”ногоон гэрэл” аслаа

    Монголын эдийн засагт ”ногоон гэрэл” аслаа

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарласан юм.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025