УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийж, дүнгээ танилцуулсан нь ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг даваад буй бөгөөд үүнд хүүгийн алдагдал жин дарж буй