Будаа идсээр бурзайх ч юм билүү?

Солонгост хараар ажиллахаар очоод дуучин болж орхисон аз нь шовойсон залуу С.Гантогоо эх орондоо охидын шүтээн болсон гэнэ лээ. “Яг түүн шиг” шоунд бараг л трансжендер болох шахтлаа эмэгтэй дүрд хувирч тэр нь ч догь зохиж байгаа тэрбээр авьяаслаг төдий зэрэг. Саяхан “Cinema Awards” нэр хүндтэй наадмын тайзнаа ая дуугаа өргөх боломжоос ч шүүрээд авсан тэрээр “Камертон”-ы “Харууслын аяз” дууг англи хэл дээр хөрвүүлэн ковер дуулсан нь сэргэлэн сонголт байлаа.

МУБИС-ийг Газарзүйн багш мэргэжлээр төгссөн тэс хөндлөн хүн урлагийн од болно гэдэг сонин. Гэвч одоогоор тэр будаа идэж байна. Сайн будаа идэх ч бас муу хувилбар биш. Сайн хуулж сурахаас л бүх зүйл эхэлдэг дээ. Дуулах хүсэлдээ хөтлөгдөн караокед дуулсаар байгаад эзнээс нь үнэгүй дуулах зөвшөөрөл авч байсан нь түүний хэр тууштайг илтгэх нэг нотолгоо. Магадгүй сайн ковер дуулаад байвал хамтлагууд түүнд санал тавих ч юм билүү хэн эс мэдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Za estoi mongol ymdaa ternees gadnii uls orond iimerhuu huduunii zaluu haraar gadaad ajilaad nutagtai ochood duulah ym bol hen ch toohgui zugeer neg gudamjnii duuchin gej haran mongol estoi yaduu uls bolhoor
    2017 оны 06 сарын 01 | Хариулах
  • Zochin
    Yaduu mongold jaahan mungutei baihad od mod bolohod mash amarhan shuu dee hun aman tsuuhun ter chigeeree yaduu mungunii tuluu yahaas ch butsahgui ulsuud bolhoor
    2017 оны 06 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025