Бидний яриа болон үнэлэмж, ойлголтод “ГОЁ” гэж үг бий. Сэтгэлд нийцэж зүрхэнд хүрсэн өнгө үзэмж, тав тух, амт чанар, баталгаат байдал гээд төгс зохицсон эд зүйлс, эдлэл хэрэглэл, хоол ундыг бид “Гоё” гэж онцолдог. Харин чанар баталгаа гээд онцлоод байх “шидгүй”, өнгө үзэмжээр дульмаг, тав тух, байрлал, амьдралын тохилог орчин, агаар ус, газрын хүрэлцээгүй, машин зогсох талбай бүү хэл хүүхэд суух зайгүй, өглөө босоод уужимхан цонхоо нээгээд тэнгэр ширтэх нь бүү хэл урд айлынхаа хамаг “нууц”-ыг хараачлаж сонсож байх стандартын бус барилгуудыг “Үнэхээр мяа. Яасан муу” юм бэ гэж үнэлдэг. Тэгвэл орчин цагийн хөгжил дэвшил, технологи, загварын төгс шийдэлтэй “SUNSHINE VILLAGE” хотхон үнэхээр гоё юм аа. 24цагийн камерын хяналт хамгаалалт, 24цагийн ресепшн, Эрүүл мэнд бялдаржуулах төв, Хүүхдийн цэцэрлэг, Хими цэвэрлгээний үйлчилгээ, Төрөл бүрийн барааны захиалга хүргэлтийн үйлчилгээ, Машин түрээсийн үйлчилгээ, Ачаа тээвэрлэх, шуудангийн үйлчилгээ, өрөөний зөв зохион байгуулалт, өндөр тааз, том цэлгэр цонх, дэлгүүр, интернэт , хүүхдийн тоглоомын талбай гээд байхгүй юм гэж үгүй. Айл өрхүүддээ машины зогсоолыг нь номерлож “өмчилж” өгч байгаа хэмээх үг нь гайхалтай санагдлаа. Мөн автомашинаа багтаах шингээх газаргүй гэх зовлон үүсэхгүй гэнэ. Учир нь гараашийг давхар зогсоолтой байхаар шийджээ. Ингэснээр зогсоол гэх толгойны өвчин үгүй болно гэдгийг тус хотхоны менежерүүд хэллээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.

Сэтгэгдэл байхгүй байна