“Дэвшээд дэвшээд дэд дарга” гэж шоолох үйлдлийг манайхан заримдаа хийчихдэг нь атаархуугаас болсон гэсэн үг үү? Поп хатагтай Б.Сарантуяа СТӨ-ний дэд даргын суудалд суусан. Мэдээж эхлээд гарахад хэл ам байсан. Харин одоо бол хэзээ язааны дарга болжээ. Ажил нь ч их зохиж байгаа бололтой өнгө зүс нэмсэн гэж жигтэйхэн байгаа биз. Зөвхөн тайзан дээр дуулах гэж гарахдаа л нүдээ бүлтийтэл гоёод бусад цагт навсайж явдаг хүмүүсээс поп дива ондоо. Хэзээний ийм нүнжигтэй стиль барьдаг хүн. Түүний хувцаслалтыг хэтэрхий содон этгээд эв хав мэдрэмжгүй гэх хүмүүс байсан. Гэхдээ ямартай ч өмссөн хувцасыг нь өөр хэн нэгэн давхардуулж өмсөж байсангүй. Содон байж чадаж байвал ёстой болоо ш дээ, яамай ш дээ. Б.Сарантуяа дарга болсон ч дуулж хуурдахаа зогсоолгүй аль алийг нь амжуулж яваа.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (2)