Дуучин Ариана Грандэгийн тоглолт болж байсан цэнгэлдэхэд дэлбэрэлт болжээ
Английн Манчестер хотын Манчестер цэнгэлдэхэд дэлбэрэлт болжээ. Тухайн цэнгэлдэхэд дуучин Ариана Грандэ тоглолтоо хийж байсан бөгөөд тоглолт дуусаж үзэгчид дөнгөж цэнгэлдэхээс гарахаар явж байхад ийнхүү дэлбэрэлт болжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа ч террорист халдлага байх магадлалтай хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Дэлбэрэлт болсны дараа дотор байсан зарим хүмүүс тайзан дээр байсан том дуу дамжуулагч дэлбэрсэн хэмээн мэдэгдэж байжээ