Дуучин Ариана Грандэгийн тоглолт болж байсан цэнгэлдэхэд дэлбэрэлт болжээ

Английн Манчестер хотын Манчестер цэнгэлдэхэд дэлбэрэлт болжээ. Тухайн цэнгэлдэхэд дуучин Ариана Грандэ тоглолтоо хийж байсан бөгөөд тоглолт дуусаж үзэгчид дөнгөж цэнгэлдэхээс гарахаар явж байхад ийнхүү дэлбэрэлт болжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа ч террорист халдлага байх магадлалтай хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Дэлбэрэлт болсны дараа дотор байсан зарим хүмүүс тайзан дээр байсан том дуу дамжуулагч дэлбэрсэн хэмээн мэдэгдэж байжээ.

Дэлбэрэлтийн улмаас 19 хүн нас барж 50 гаруй хүн хүнд бөгөөд хөнгөн гэмтэл аваад байна гэж мэдээлэлжээ. Мөн Манчестер хотын Манчестер Викториа галт тэрэгний буудал тухайн цэнгэлдэхтэй ойрхон байдаг учраас дахин террористууд халдаж магадгүй хэмээн сэргийлж бүх үйлчилгээгээ зогсоосны улмаас тоглолт үзэхээр  ирсэн олон мянган хүн хотоос гарч чадалгүй түгжрээд байгаа гэнэ.

Энэ явдлаас болоод Манчестер хотын иргэд сайн дураараа хүмүүсийг гэртээ оруулж буудаллуулж байгаа юм байна. Тэд "Галт тэрэгний буудал хаагдсан учраас гэртээ харьж чадахгүй гудамжинд хонох гэж байгаа хүмүүс байвал манайд 3-4 хүн багтах хоосон өрөө бас интернет байгаа учраас гэр бүлийнхэнтэйгээ холбогдож болно шүү. Ийм аймшигтай хэрэг гарсанд маш их харамсаж байна" гэх зэргээр цахим хуудаснууд дээрээ бичиж хүмүүсийг гэртээ буудаллуулж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025