Хэрэв та өөрийн гэсэн гоёмсог орд харштай болохыг мөрөөддөг бол танд мөрөөдлөө биелүүлэх нэгэн боломж гарч ирээд байна. Итали улсын засгийн газраас Итали улсад орших 103 хуучин үл хөдлөх хөрөнгийг үнэгүй тарааж эхэлжээ. Эдгээрт орд, цамхаг, хуучин дэн буудлууд болон жижиг хотхонууд багтаж байгаа гэнэ.

Гэхдээ энд нэгэн шалгуур тавигдаж байгаа бөгөөд та өөрийн нэр дээр үнэгүй авсан объектоо шинэчлэн сайжруулж улмаар жуулчдыг татах үйл ажиллагаа явуулах ёстой юм байна. Та тухайн үл хөдлөх хөрөнгөө зочид буудал, ресторан, гоо сайхан, халуун усны газар болон өөр ямар ч зориулалтаар засаж янзлан ашиглах боломжтой гэнэ.
Итали улсын төрийн өмчийн газраас мэдээлж байгаагаар энэхүү хөтөлбөр нь ашиглагдахаа болж эзгүйрсэн олон түүхийн ач холбогдолтой газруудыг нөхөн сэргээж улмаар жуулчдыг татах, мөн зарим газруудын онцлогоос шалтгаалан аялагчид, дугуйчид гэх зэрэг хүмүүсийн зочилж болох буудал зэргээр хангахад туслах болно гэжээ.
Өмч хувьчлан авах хүсэлтийг зургадугаар сарын 26 хүртэл хүлээн авах гэнэ. Хүсэлт гаргасан хүмүүсээс шалгуур хангасан хүмүүст өмчийг есөн жилийн хугацаанд сэргээн засах нөхцөлтэйгөөр шилжүүлэх юм байна.
Мөн дараагийн хоёр жилд мөн ийм байдлаар 200 гаруй объектыг хүмүүст хувьчилна гэжээ.








Сэтгэгдэл байхгүй байна