НИТХ-ын хуралдаанаар эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмээж, хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог байна. Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим “Хүндэт донор” байдаг ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон зарлаж, гишүүн орнууд нь олон арга хэмжээ зохион байгуулдаг. 2003 оноос хойш буюу 14 дэх жилдээ эл өдрийг тэмдэглэж буй юм.

Сэтгэгдэл байхгүй байна