Далайн арслан бяцхан охиныг ус уруу авч оржээ

Канадын Ричмонд хотын Стивстон нэртэй далайн боомт дээр болсон үйл явдал олон хүний анхааралд хүрээд байна. Тус боомтын ойролцоо далайн арслан олноор үзэгддэг бөгөөд хүмүүс тэдэн үрүү загас, өөрсдийн идэж байгаа зүйлс зэргийг шидэж хооллодог ажээ. Харин доорх бичлэгт хүмүүс уснаас цухуйж байсан далайн арсланг сонирхон зураг бичлэг хийж байх үед нэгэн бяцхан охин эргийн захад арслан уруу нуруугаа харуулан суужээ. Магадгүй түүнтэй зургаа авахуулах гэж байсан бяцхан охиныг далайн арслан маш хурдтай уснаас үсрэн гарч даашинзаас нь зуун ус уруу татаж оруулсан байна. Азаар нэгэн эр хором алдалгүй ус уруу үсэрч охиныг уснаас гаргажээ.

Тус боомтын менежер Боб Безук "Далайн арсланг хүмүүс хооллох үед тэд их сайхан ааштай байдаг. Гэсэн ч тэд бол аюултай зэрлэг амьтад шүү дээ. Тэдний анхаарлыг татах гэж ус уруу янз бүрийн зүйл шидэх нь тийм ч сайхан санаа биш. Бид боомтын ойролцоо усны амьтдыг хооллож байгаа хүмүүст анхааруулсан самбар олныг зоосон байгаа. Гэхдээ одоогоор хамгийн чухал нь бяцхан охин зүгээр байгаасай гэж найдаж байна. Бичлэг дээрээс харахад тэрээр зүгээр харагдаж байсан ч одоогоор бидэнд тодорхой зүйл мэдэгдээгүй байгаа" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025