Төгсөлтийн альбом дээр нохойн зураг гарчээ

Хичээлийн жил дуусаж ахлах сургуулиа төгсөж буй сурагчдад дурсамж болон үлддэг зүйл бол мэдээж төгсөлтийн альбом, монтаж. Хожим нь ангийн нийллэг, цугларалт дээр зургаа харж хэн нь хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярьж инээлдэж суух нь дамжиггүй. Ялангуяа ангийнх нь хүүхдүүдийн дунд нохойн зураг орсон байвал бүүр ч их дурсамжтай, ярих юмтай байх биз ээ.

Америкийн Виржиниа мужид байрладаг Стаффорд ахлах сургуулийн төгсөгч Диана Блүүм төгсөлтийн альбомаа ангийнхнаасаа түрүүлж хүлээн авчээ. Диана альбом доторх зургуудыг үзэж байгаад энэхүү хөгжилтэй зургийг хамгийн түрүүнд олж хараад ангийнхандаа харуулахаар зургийг нь авч цахим хуудаснаа байрлуулсан байна.

Зураг дээрх нохойг Альфа гэдэг. Тэрээр тус сургуулийн сурагч Андрью Шолкын нохой эзэн нь чихрийн шижин өвчтэй учраас байнга хамт дагаж явдаг гэнэ. Альфа гайхалтай үнэрлэх чадвараараа эзнийхээ цусан дахь чихрийн хэмжээ ихсэх болон багасахад эзэндээ мэдэгдэж цаг алдалгүй эмчилгээ хийхэд нь тусалдаг ажээ.

Альфа эзнийхээ амийг хэд хэдэн удаа аварч байсан бөгөөд шөнө эзнээ унтаж байхад нь цусны сахарын хэмжээ ихсэхийг мэдэрч эзнээ сэрээж байжээ. Альфа нохойг Стаффорд сургуулийнхан бүгд мэддэг, хайрладаг бөгөөд сургуулийн зүгээс түүнд зориулж сурагчийн үнэмлэх хүртэл гаргасан байдаг гэнэ. Тиймээс төгсөлтийн зургийн альбомд түүнийг багтаасан нь тийм ч гайхаад байх зүйл биш байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Пүүжээ
    Ёстой хөөлхөн юмаа
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025