“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн түрүүг даруй 3 удаа аваад буй жүжигчин Т.Бархүү эцэст нь сайн үйлсийн аянд гар сунгалаа. Тэрбээр нэг сая төгрөгийг хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хандивласан. Мээдээ өнгөрсөн дугаарын ялагч болохдоо 5 сая төгрөгийнхөө нийт 2 саяыг нялхас болон ахмадуудад зориулахаа мэдэгдэхэд мань хүн яарч адган тайзан дээр гарч нэгдэхээ илэрхийлсэн. Уг нь ч 9 сая төгрөг багагүй мөнгө. Өнөөдрийг хүртэл энэ шоуны оролцогчид хожсон мөнгөөрөө сайн үйлс хийх талаар ярьж байгаагүй тул Мээдээ үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан хэрэг. Харин ёстой ногоон гэрлээр цойлж явсан Т.Бархүүгийн рейтинг ялимгүй унах шинжтэй болсныг соргог анзаарч шуурхай арга хэмжээ авлаа шүү.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (6)