• Хүүхэд залуусын дунд судалгаа явуулж байна

    Хүүхэд залуусын дунд судалгаа явуулж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.

    Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.

    Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.

    Хүүхдүүд та бүхэн www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү судалгаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Борлогдсон” ч гэх шиг ...

    “Борлогдсон” ч гэх шиг ...

    “Жагар” А.Дэлгэрмаа загварын тайзнаа алхсанаасаа илүү хувийн амьдралын талаас анхаарал татдаг бүсгүй. Нэр нөлөө бүхий эрхмийн амраг гэгдэн үе үе “балбуулдаг”. Энэ насны бүсгүй тансаг зэрэглэлийн сууцанд амьдарч нэг ч дорвитой рекламны саналгүй сүүлийн хэдэн жилийг үдсэн ч хангалуун байдал нь анхаарал татдаг хэрэг. Ер нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тусмаа эвтэйхэн амьдардаг ч юм уу гэмээр. Даруухан нь дэндсэн дуугүй, загас шиг л чимээгүй ямар ч хэл амыг тоодоггүй А.Дэлгэрмааг саяхнаас нууцаар нэг залуутай үерхэж буй гэх болж. Хэвлэлийнхний нүдэнд өртөхөөс ихэд зайлсхийн чадмаг сурмаг бултаж байгаа нь төдий чинээ биз. Ямартай ч үнэн бол цуутай хүүхэн “борлогдлоо”. Сонирхдог хүмүүс сонирхлоо дарах нь байна шүү.
  • ИНЕГ-ын орлогч дарга томилогдлоо

    ИНЕГ-ын орлогч дарга томилогдлоо

    Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томилжээ.

    Тэрбээр 1984-1990 онд Киев хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд холбооны техникчээс ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

    Мөн 1990-1993 онд “МИАТ” нэгтгэлд техникч, ахлах инженер, ерөнхий инженер, 1993-1995 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд мэргэжилтэн, ахлах инженер, 1995-1996 онд Нислэг, техникийн улсын шалган байцаах газарт мэргэжилтэн, 1996-2005 онд ИАТУГ-т мэргэжилтэн, менежер, тасгийн дарга, 2005-2008 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд менежер, хэлтсийн дарга, 2006-2013 онд ИНЕГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025