Хаана ямар л томоохон үйл ажиллагаа болно тэр бүхэн дээр чимэг болон ирдэг "Баян" Баясаагийн гэргий бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлж эгдүүцэлийг хүргээд байгаа гэж болно. Учир нь Э.Мөнхзул шиг тухайн үйл ажиллагааг хүндэтгэж, орчин нөхцөлөө мэдрэн худцаслан ирдэг хүн тун цөөхөн болсон энэ үед "Баян" Баясаагийн гэргий ёстой л тухайн өдрийнхөө од болж чаддаг увидастай.
Саяхан л гэхэд нээлтээ хийгээд удаагүй байгаа "Итгэл" киноны улаан хивсний ёслол дээр түүн шиг хувцаслаж ирсэн бүсгүйчүүд тун цөөхөн байлаа.
Дуучин Ука л гэхэд дэлгүүр хэсэж яваа аятай хувцаслан улаан хивсэн дээр алхсан нь хэн бүхний анхааралыг татаж эгдүүцлийг хүргээд авсан. Харин Э.Мөнзул тухайд тухайн өдрийн улаан хивсний хатан хаан байж гол дүрд тоглосон жүжигчид, уригдаж ирсэн зочдыг ёстой л бут цохисон.Тухайн орчин нөхцөлөө мэдэрч хувцаслана гэдэг өөрөө өөрийгөө болон урьсан хүмүүсээ хүндэтгэж бүр цаашлаад эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэж байгаа хэрэг шүү дээ. Тэр бол яахын аргагүй орчин үеийн "улаан хивсний хатан хаан" мөнөөсөө мөн.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (40)