Амьдралд хэн хүссэн нь төлдөг

Жүжигчин Г.Ундармаа аль хэдийнэ гүнж болсон. Яагаад гээч? Амьдрал дээр жинхэнэ цагаан морьтой ханхүүгээ олсон учраас тэр. Эмэгтэй хүн бүрт ийм аз тохиохгүй. Одоогийн байдлаар дэлхий дээр байгаа цагаан морь хийгээд ханхүүгийн тоо бүсгүйчүүдээсээ гурав дахин бага байна шүү дээ, та минь ээ. Г.Ундармаа жүжиглэнэ, кино ч найруулна. Энэ бүхнээс илүү жүжигчин бүсгүйг түшиж тулж өөдлөхөд нь дэмждэг хүн бол нөхөр нь. Хувиараа бизнес эрхэлдэг, волейболын спортын мастер гэсэндээ бас ч үгүй чийрэг бие бялдартай “торхон гүзээ” суугаагүй энэ эрийг Н.Батжаргал гэх. Нээлтээ хийж их хотынхныг хуйлруулсаар буй “Single ladies 2” киноны гол гол ишлэлүүдийг нөхөр нь хэлж өгсөн гэдэг. “Амьдралд хэн хүсч байгаа нь төлдөг”, “Чи хүн биш, сахиусан тэнгэр ш дээ”, “Амжилт хэдий гайхалтай ч хүйтэн шөнөөр хэнийг ч дулаацуулдаггүй юм” гэдэг үгс энэ эрийн цээжнээс, мэдрэмжээс гарчээ. Ер нь жинхэнэ гүнж, жинхэнэ ханхүүгээ олбол юм юм ундраад л байх нь байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Q
    Eregtei n sain ailiin huuheddee, aav eej ah duugii n medehiin bna. Voleibol toglodog tsarailag huu bsiim. Dornodiin garaltai bhshuu.
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Zochin
    Batzaya gd hoshin shogiin aimaar muuhai uvguntei yavalddag bsn gsn. Unen uymu??
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • mongljin
    ih uhaantai zaluu bna.tegeed Undarmaa l ih nyalh,ihemseg goe haragddag yum bna.goe ug heleh gesen chin ugiin bayalag dutlaa.sorry.az jargal husie
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025