Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан "Галзуу зугаалга" уран сайхны кино нээлтээ хийгээд сар ч болоогүй байж үзэгчдийн таашаалд ихэд нийцээд байна. Түүгээр ч зогсохгүй уг киног үзсэн залуус кино шиг галзуу зугаалга хийцгээе хэмээн төлөвлөж байгаа бололтой. Энэ нь тус уран бүтээл ямар гайхамшигтай болсныг харуулж байна гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
"Галзуу зугаалга" уран сайхны кино нь нэр шигээ галзуу уран бүтээл болсон нь үзэгч, шүүмжлэгч, кино сонирхогчдын сэтгэгдлээс тодорхой байгаа юм. Зөвхөн Монголын үзэгчдийн таашаалд нийцээд зогсохгүй Хятадын продессорын анхаарлыг ч татаж чаджээ. Хятадын уран бүтээлчид энэ төрлийн кино хийлгэхээр найруулагч Ц.Хүсэлбаатарыг урьсан байна.

Юутай ч уг кино нь галзуу уран бүтээл болоод зогсоогүй киноныхоо найруулагчид галзуу саналыг авчирлаа. Гэхдээ найруулагч Ц.Хүсэлбаатар уг саналыг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Хятадын уран бүтээлчдийн саналыг хүлээн авбал монголын уран бүтээлчид дэлхий нийтэд танигдаж байгаагийн бас нэг илрэл болж чадна. Гэвч тэрбээр дараагийнхаа шинэ уран бүтээлийн зохиолыг бичээд завгүй байгаа тухай ойрын эх сурвалж нь мэдээлсэн юм.
Ц.Хүсэлбаатар найруулагчийн найруулсан "Аюултай харилцаа" уран сайхны кино одоо ч видео санд хамгийн их үзсэн киногоор шалгарсаар байгаа. Нийгэмд гэр бүлээс гадуурх харилцаа олширч, түүнийг дагаж гэмт хэрэг их гарч байгаа энэ цаг үед "Аюултай харилцаа" кино нүдээ олсон, бусдад гэр бүлээс гадуурх харилцаа чухам юунд хүргэдгийг харуулсан онц сонирхолтой кино болж чадсан юм.
Юутай ч "Галзуу зугаалга" киногоороо галзуу санал хүлээн аваад буй Ц.Хүсэлбаатар найруулагчийн дараагийн уран бүтээлийг иргэд тэсэн ядаж хүлээж байна.
Сэтгэгдэл байхгүй байна