ИНЕГ-ын орлогч дарга томилогдлоо

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томилжээ.

Тэрбээр 1984-1990 онд Киев хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд холбооны техникчээс ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Мөн 1990-1993 онд “МИАТ” нэгтгэлд техникч, ахлах инженер, ерөнхий инженер, 1993-1995 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд мэргэжилтэн, ахлах инженер, 1995-1996 онд Нислэг, техникийн улсын шалган байцаах газарт мэргэжилтэн, 1996-2005 онд ИАТУГ-т мэргэжилтэн, менежер, тасгийн дарга, 2005-2008 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд менежер, хэлтсийн дарга, 2006-2013 онд ИНЕГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025