Н.Түвшинбаяр жиндээ 18-д бичигдсэн хэвээр байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэ сарын эхээр Узбекистаны Ташкент хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх нэг байр урагшилж, дөрөвт бичигдсэн бол бусад жүдочдод өөрчлөлт орсонгүй. Манай эрэгтэй жүдочдоос 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, Д.Алтансүх дөрөвт бичигдсэн бол Н.Түвшинбаяр жиндээ 18-д бичигдсэн хэвээр байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д Риогийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа нар жингээ тэргүүлсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025