“Киви” хамтлагийн исгэлэн шар жимсхэн Ука саяхан ээж болоод буй. Харин эгчээсээ ч үзэсгэлэнтэй гэмээр түүний дүү охин Д.Уранзаяа Олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын найз охин болж, Т.Гийх-Од гэдэг хүүг нь төрүүлснээр олонд танигдсан. Нэг насны зөрүүтэй “маамуулсан” эгч дүү хоёр өнөөдөр хайрт ижийтэйгээ салхинд гарч амарч явна.