
Буцалсан усны тулаанаас хойш даруй нэг жил өнгөрчээ. Хохирогч Д.Оюунтуул урлагийн тайзнаа эргэн ирсэн бол Ц.Алдармаа олны нүд, чихнээс далд нам гүм амьдрахыг илүүд үзэв бололтой. “Хүүдээ гадаадад сургуульд явлаа гэж хэлвэл итгэх болов уу?” хэмээж байсан тэрбээр аз болж ахархан хугацааны дараа хүү дээрээ ирсэн. Энэ жил 6 нас хүрэх бяцхан жаал ээжтэйгээ баярлан яваа нь энэ. Барьсан тоглоом нь л сонихон байдаг насан дээрээ хүү эргэн тойрноо анзаарах сөхөөгүй яваа нь өхөөрдөм. Дуулиант хэргээс хойш тэгтлээ өнгө зүс алдаж доошоо орчихоогүйг бодоход Ц.Алдармаа хүчтэй бүсгүй юм. Үртэй хүн хүчтэй байхаас аргагүй. Өнгөрсөн жилийн 6-р сарын 1-нийг бодвол энэ жил тэд санаа амар баярлаж буй нь энэ. Олон эрстэй нэр холбогдож, авааль нөхрөө ч хаясан гэгддэг бүсгүй эцэст нь ийнхүү амьдралын жинхэнэ хайраа олов бололтой. Мэдээж үр хүүхэд л хүнээс урвахгүй үлдэх билээ. Хайрлаад л байвал амьдраад л байна гэдэг. Ц.Алдармаа одоо л ухаажиж шоу цэнгээн, урлагийн бужигнаант ертөнцөөс ангид амьдралаа эмхлэх гэж хичээж буй зүтгэл духан дээр нь бичээтэй харагдана. Тэр хэрсүүжжээ.

Сэтгэгдэл (17)