Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж, өнөөгийн нийгмийн дутагдал, хүнд суртлыг дуу хоолойгоороо бодитой шүүмжилж гарч ирсэн хамтлаг бол Mister Dogs.
2005 оны тавдугаар сард хаалтын тоглолтоо дуулиантай хийснээс хойш сураг чимээ тасарсан. Харин 2008 онд дахин нэгдлээ гэж, “Сонор” студид таван дуу бичүүлээд таг болсон. Энэ хугацаанд эднийхэн Хөлгөө, Бобо, Ганбаа, Хойлигоо, Онон гэсэн бүрэлдэхүүнтэй дахин нэгдэх болсноо албан ёсоор зарлалаа. Хамтлагийг тайзнаа эргэн ирсэнд уран бүтээлч нөхөд нь халуун дотно угтаж авчээ. Тэд ирэх 11-р сард өөрсдийн шинэ цомгийн баяр, тоглолтоо хийхээр болсон байна. Дуучин Т.Дэлгэрмөрөн тус хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Люмино хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Хөлөгөөг, тэр үеийн залуус нь андахгүй. “MR.Dogs” хамтлагт дуулж, олон сайхан хит дууг сонсогчиддоо хүргэсэн Хөлөгөө ид хийж бүтээж байхдаа, санамсаргүй алдааны улмаас өргөст торны цаана орсон. Гэсэн хэдий ч эр хүний замын хүзүү урт гэгчээр Хөлөгөө одоогоос таван жилийн өмнө эргэн ирсэн. Урлагтаа эргэж ирээд уран бүтээлийн ажилдаа орсон түүний хөдөлмөрийг төр засагаас үнэлэн СТА хэмээх цол тэмдэгээр шагнасан билээ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна