Жентельмен Д.Жаргалсайханаас Эе РасЮ Жагаа болон карьер ахисан энэ ноёнтон ёстой мятаршгүй Жулия гэдэг шиг уйгагүй хөдөлмөрч хүн дээ. Анх улс төрд орох сэдлээр нийтлэл бичиж эхэлсэн түүний бичиж, нийтлэх бүр нэвтрүүлэх авьяас улмаа дэлгэрч, телевизийн нэвтрүүлэг нь Үндэсний телевизээр цацагдах болжээ. Болоогүй хажуугаар нь РМ радиод урилгаар оролцдог бас нэг нэвтрүүлэгтэй. Зөвхөн энэ л жентельмен эрийн анкетанд дурайх том өнцөг биш, “Өргөө” кино театраас авахуулаад үргэлж гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц гэрээ хэлцлүүдийг тэр хийсэн байх юм. “Варнер брос”-той хийх гэрээ хэлцэл, холбоо сүлбээг мань эр л хийж өгсөн гээд бод. Тэгээд одоо дараагийн сонгууль ч хаяанд ирчихлээ, мань хүн нэр дэвшвэл дэвших цаг нь болсон баймаар даа. Ийм л нэг толгой гэж компьютер болсон жентельмен эр цэцэг цэврүү шиг нэг охинтой. АНУ-ын Гриннелийн их сургууль, Францын Сорбонныг тус тус дүүргэсэн Ж.Ариунаа урлаг судлаач хэмээх эрхэмсэг мэргэжилтэй. Англи, франц, орос хэлтэй, төгөлдөр хуур чадмаг тоглоно. Ийм нэгэн залуу бүсгүй жентельмен аав хаа явна, тэнд л торойж харагдана шүү дээ. Онцын хөөрхөн биш ч гэлээ онцгой МЭД1ЭГ чадвартай охиноороо гайхуулах аавын л хүслэн, бахархал юм байлгүй. Залуу эрс жентельменд ноёнтонд хөл алдан гүйх нэг шалтгаан нэгээр нэмэгдсэний учир жанцан энэ буюу. Ийм аавын тийм охинтой суухыг мөрөөдөхгүй залуу ч гэж хаа байхав. уралдаад байж дээ.

Сэтгэгдэл (4)