Сүүлийн үеийн шилэн барилгуудаас интерьер заслаараа бусдаасаа ялгарч бизнес эрхлэгч нарын анхаарлын төвд орсон “Galaxy tower” нь өнгөрөгч саруудад Galaxy spa, La Toscana italy wine shop-ынхоо нээлтийг тус тус хийсэн. Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт Хятад Hot Pot рестораныхаа нээлтийг хийлээ. 20 төрлийн хятад хоолны жинхэнэ амттай үндэсний хоол гаргадаг энэхүү ресторан Италийн алдартай 54 нэр төрлийн дарснуудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож буй. Хятад үндэсний хоолны амт, Итали дарс хоорондоо хэрхэн зохицохыг мэдрэх гэж үйлчлүүлэгчид урт дараалал үүсгэж байна.

Амтаараа дэлхийд гайхуулдаг дахин давтагдашгүй хоёр зүйл шүү дээ.

Хоолыг идэх нь чухал биш, орчны ая тух, үйлчилгээ нийлж байж сэтгэл ханамж бүрддэг. “Гэдэс цадсан, сэтгэл цадаагүй” гэдэг үг хаа сайгүй сонсогддог байдлыг эднийхэн анзаарч бүх зүйл дээрээ гайхалтай төгс байдлыг бүрдүүлэхээр ажиллажээ.
“Galaxy Tower” “Boiling Pots” Hot Pot Restaurant


Сэтгэгдэл байхгүй байна