Од болох аз дутаад л...

Уг нь Х.Баярмаа ч гэсэн цагтаа Дэлхийн миссийн тайзан дээр гарч “Жалам хар” бүжиж явсан юм шүү дээ. Тэр үед манайд сошиал медиа эрчээ аваагүй байсан уу яасан түүний нэр, зүсийг ч хүмүүс тогтоож амжаагүй юм. Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин гэхээр ёстой “тасарчихсан” намтар, гарал угсаа. Бүсгүй дараа нь “SBN” телевизэд хоолны нэвтрүүлэг хөтөлж тогоо шанага харшуулав. Бүр олны нүдэн дээр аяга угааасан шүү. Гэсэн ч бас л алдартай, нүдэнд торсон хөтлөгч болж чадсангүй.

Бие, зүс царай бүх юм тэгш атал цаанаасаа од болдоггүй нөхцөл байдал гэж байдаг гэдгийг зөвшөөрөхөөс яах вэ. Хаа очиж “Аюултай харилцаа” кинонд эгэл даруу гэрийн эзэгтэйн дүрийг бүтээсэн нь үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлсэн. Магадгүй түүнд ийм төрх байдал хамгийн их зохих ч юмуу. “Гэгээн муза”-д тайзан дээр шагнал зөөж, дараа жил нь туслах дүрээр нэр дэвшсэн ч Жасмин гүнж маань жирийн нэг гахайн дүрд ялагдсан. Яагаад ч од болох бүх тохироо, нөхцөл байдал байхад одоо хэр нь болчихгүй байгаа нь ёстой аз дутаад байгаа хэрэг гэхээс яахав. Ээжтэйгээ улам адилхан болж байгаа бүсгүй энгэрээ задгайлан гунхаж эхэллээ. Од болдог болов уу яадаг бол?

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • бай
    Бие бол давгүй юмаа. Царай бол биш ээ.
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    ямар ч урлаггүй сексддэг мангар бацаан байна лээ дээ кк харин чиг
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    usee bitgii burjgar bolgoo ug ni goe ohin yumaa uuriin style aa olchuul
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    хурлийз гээд байдаг ууэнэ хүүхнийг
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Hujaa zagwartai muuhai hewtsas umsuh yum aa yagad ingedeg yum bol
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин
    нүцгэлж үзлээ,бараг л ар хударга дээр өгүүлдэг шиг л бүгдийг хийсэн ч тусыг эс олов кк
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin
    ene ohin nasandaa bmaar ymaa eejeesee hogshin haragdah ym.eej n bol goe huuhen shuu bie avch yvaa bdal ene ter n....
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025