Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа олонтоо дуурсгаж яваа ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг. Тэр Болгарын хөгжмийн академийг дүүргэж европын 10 гаруй улс оронд дуулж явсан туршлагатай уран бүтээлч бөгөөд 2007 онд нутагтаа буцан ирж, ДБЭТ-ын шилдэгийн шилдэг уран бүтээлчдийн нэг болсон. С.Мөнгөнцэцэгийг элит гэр бүлээс гаралтай гэдгийг хүн бүр мэддэг.
Амьдралынхаа ихэнх жилийг урлагтаа зориулсан тэрбээр 2007 онд анхны охиноо төрүүлсэн бол өнгөрсөн намар хоёрдахь хүүгээ төрүүлсэн. Жирэмсэн байх хугацаандаа иогоор хичээллэж байсан учир айхтар ядарч нярайлаагүй, эргээд формдоо орохдоо ч хялбар байсан тухайгаа тэрээр залуу бүсгүйчүүдэд зөвлөдөг юм билээ.
Нуруу туруу, зүс царай, гоолиг биеэрээ загварын “акул”-уудаас ялгагдахгүй гавъяат маань ирэх аравдугаар сарын 7-нд болох “Grand awards”-ын ёслол хүндэтгэлийн ажиллагаанд ая дуугаа өргөнө гэсэн шүү.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (8)