Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс 2016”-д нийтдээ 130 орны гоо бүсгүй оролцож байна. Тус тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо зохиогдох бөгөөд энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээсээ өөр зохион байгуулалтаар явагдах аж.
Xby AdChoices
Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болсон бөгөөд дэлхийн гоо үзэсгэлэнгийн тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй юм.
А.Баяцэцэгийн хувьд өнгөрсөн жилийн ”Miss World Mongolia” тэмцээнд ”Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу ”Miss Earth” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан юм. Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, ”Youtube” сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.
Ингээд “Дэлхийн Мисс 2016” тэмцээнд өрсөлдөж буй 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.