“Киви” хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээл хийж хувийн амьдралаа ч төвхнүүлж зах зухаасаа ээж хэмээх эрхэм алдрыг хүртээд байгаа. Энэ бүсгүй бол экс киви Б.Солонго. “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл бололцсон. Хоёр хүүхэд төрүүлж гэрийн эзэгтэйн үүрэгт ажилд анхаарч байгаа тэрбээр хамтлагийнхаа гишүүдтэй холбоотой байдаг гэнэ лээ. Харин хаа нэг таарах хүмүүс таньж ядан “Кивигийн хуучирсан жимс” гэж хошигнодог гэнэ лээ. Мэдээж жимс байтугай хүн хүртэл байнга restart хийж байхгүй бол хуучирдаг нь гашуун үнэн. Өнгө зүсээ ихэд өөрчилж бүсгүй бас хэрэндээ л restart хийсэн бололтой. Гэвчиг цаг хугацаа хийгээд хүний нас гэдэг тоглоом биш аж.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)