Гол, мөрний мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. 

Хэдийгээр гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025