Зарим дарга нарын овгийн эхний үсгийг тогтоож ядаж байхад халагдчихдаг нь ёстой азгүй гэх үү, юу ч гэмээр юм. Энэ залууг л гэхэд тогтоож амжаагүй байна. Юуг нь гайхаав, та нарыг бодоход нэрийг нь мэднэ. Асралт гээд Гаалийн ерөнхий газрын шинэ дарга шүү дээ. Томилогдоод удаагүй байгаа даргыг шинэ дарга гэнээ гэж. Уг гарал хөөвөл ямар ч билээ телевизийн захирал байсан юм гэнэ лээ. Сайн мэдэхгүй байхыг бодоход яахав дээ л телевиз байсан юм байлгүй. Тэгээд ч телевизийн суваг манай 76 “мал”-аас олон болчихоод байхад яаж цээжилж тоолж барах вэ дээ. Тэгээд ажилчдынхаа цалинг тавиагүй бариагүй гээд л ядахад содон нэртэйг хэлэх үү чих дэлсээд байдаг нөхөр. Том газрын дарга болсон хүн одоо эрхбиш тэр асуудлаа шийдээ биз. Муу эрд халдага дараа, муу эмд хүүхэд дараа гэгчээр иймэрхүү хэл ам ер сайны ёр биш.

ГЕГ-ын шинэхэн, залуухан дарга Б.Асралтын тухайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа хатагтайн ойрын хамаатан гэдэг. Сү даргыг улс төрд хөл тавихад л цүнх савыг нь барьж гүйсээр сүүлд шадар туслах болтлоо суга дэвшсэн сайн ахын дүү. Ямартаа л Сү.Батболдын “суганы үс” гэгдэх хүртлээ сүүдэр шиг дагасан гэхэв. Хүнийг бас л эвгүй хэлнэ л дээ, манайхан. Зарим нь нус нулимстайгаа холилддог биз. Зүгээр, зүгээр тэгж байж жинхэнэ чанагдсан дарга, улс төрч болно, за юу.
Хамаатнуудаа хаа нэг газрын даргаар тавих моод дэлгэрсэн цагт Б.Асралт хүү ахын хаялгыг авсан шиг авч гаалийн газрын даргаар очсонд баяр хүргэх хэрэгтэй. Ингэхэд манайхан хамаатан садангаа хаа л боломж байна даргаар томилдог нь таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гээд тамга атгуулаад сувенир шиг суулгадаг юм байлгүй дээ. Харин хэр сайн сувенир болохыг суганы үсээ болиод А copy улмаар брэнд болох уу үгүй юу гэдэг нь тухайн хүний сэтгэлийн чин зориг мэдэх хэрэг. Бүдэг бадаг тодотголтой Асралт хүү ямартай ч даргаар суусан. Дэргэд нь яваа бүсгүй шинэ суганы үс, бишээ шинэ даргын гэргий шүү.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (12)