Шинэ Зеландад болсон газар хөдлөлтөд монгол иргэд өртөөгүй

Энэ сарын 13-нд Шинэ Зеландад 10 км-ийн гүнд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Өмнөд арлын зүүн эрэг дагуу аврах ажиллагаа явуулж, оршин суугчдыг нүүлгэж шилжүүлсэн. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд болон зам талбай эвдэрч сүйтгэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Тэнд газар хөдлөлтийн дараах түлхэлт хэдэн зуун удаа мэдрэгдэж, гэрэл цахилгаан тасарч, усны нөөц хомсджээ.

Харин тус улсад амьдарч буй монголчууд уг газар хөдлөлтөд өртсөн эсэх талаар ГХЯ-наас тодруулахад “Шинэ Зеланд Улсад 2016 оны 11 дүгээр сарын 13-нд болсон газар хөдлөлт болон газар хөдлөлтийн дараах чичиргээнд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд өртөөгүй болохыг Канберра дахь ЭСЯ-наас мэдэгдэв” гэлээ.

Шинэ Зеланд нь газар хөдлөлтөнд өртөмтгий улсуудын нэг юм. 2011 онд тус улсын Крайстчерч хотод газар хөдлөлт болсны улмаас 185 хүн амиа алдаж, хотын төв тэр чигээрээ эвдрэн сүйрч байжээ.

Шинэ Зеланд нь газар хөдлөлтөнд өртөмтгий улсуудын нэг юм. 2011 онд тус улсын Крайстчерч хотод газар хөдлөлт болсны улмаас 185 хүн амиа алдаж, хотын төв тэр чигээрээ эвдрэн сүйрч байжээ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025