Алтан микрофонт хатан хаан Т.Аминагийн үдэш!

Монголын хүүхдийн дууны ертөнцөд алтан үсгээр бичигдэн үлдсэн бяцхан охин Т.Амина хорин жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийв. Бидний насныхан хүүхэд байхын түүний фэн. Интернэтгүй бага насны маань дэлгэцийн гүнж байв шүү дээ. Ойрд шоу тоглолт зорьж очин үзээгүй “UB Palace”-т тэр тоглохоо зарласан. Хямралын үед танхим дүүрнэ, дүүрэхгүй гэж тоглолтоос өмнө сенсааци дэгдсэн байлаа. Жижиг газар цөөн үзэгчид өндөр үнээр тоглох тактикаас тэр татгалзсан нь бүр ч үзэх сонирхлыг төрүүлэв.

Балчир ахуйдаа 21 аймгаар аялан тоглолт хийж байсан “баавартай” хүн шүү дээ. За ингээд концертын танхимд очлоо. Үзэгчид пиг дүүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч олноор иржээ. Урилгын суудалд гял цал зочид ч байв. Зочдын байдлыг харахад 8 настай балчраас 80 настай буурал хүртэл энэ бүсгүйг таньдаг болох нь илэрхий. Ашгүй удаан хүлээж чилсэнгүй, тоглолт эхэллээ.

Богинохон цагаан даашинзтай Т.Амина бүжиглэсээр гарч ирэв. Одоо харах нь ээ Монгол Биеонси гэмээр галбирлаг юм гээч. Ер нь түүнийг богино хувцас, иймэрхүү “аальгүй” даашинзтай том болсноос нь хойш харж байгаагүй юм байна. Харин багадаа бол богино цагаан даашинз, том тууз үсэндээ зангидчихсан дэгдэж л явлаа. Эхний хэсэг тэр чигээрээ халуухан, хурц, дайчин тавилттай, хэмнэл өндөр цоглог өрнөв. Үзэгчид ч доргин өндөлзөж байлаа.

Урт шаргал даашинзтай даруухан Т.Амина.

Хос багана нь чи бид хоёр оо ... гэж ирээд л уянгалав. Энэ хэсэгт гэр бүл, нутаг ус, арван жилийн гэнэн хонгор нас нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв.

Ижий ... Т.Амина гурван хүүхэдтэй айлын отгон охин. Эдмон, Эдуард, Амина гээд нэр нь тун өвөрмөц юм билээ. Тэр даруухан монгол ижий ийм гэгээлэг дуучин охиноор монголын урлагийн түүхэнд Амина гэдэг нэрийг тод зуржээ. Ах нарыг нь онцлохын учир нь Эдмон “гуай” дуучны олон сайхан дууны үгийг, заримыг нь бүр аятай нь зохиожээ. Харин багад нь дууных нь ард үглэдэг хэсгийг хийдэг байсныг үзэгчид дэлгэцнээ тоглолтын завсарт хөврөх дүрс бичлэгээс мэдэв.

Эдмон тийм ч настай хүн биш, ид насны залуу. Харин Т.Амина эмэгтэй хүний насыг ил хэлдэггүй ч 7 настай тайзнаа гарсан, өдгөө 20 жил болсон гэвэл та нар ухаалаг юм чинь бодоод олчих. Эдмон дурлаж, хаягдаж, уярч асаж явсан үеэ дуунд мөнхөлжээ. Харин хамгийн сүүлд сахиусан тэнгэрээ олоод түүнийгээ ч мөн дуунд үлдээсэн байсан. Товчхондоо бараг гэр бүлийн тайлан тоглолт болчихов уу даа. Нэг гэрт ийм авьяаслаг хүүхдүүд төрнө гэдэг ховор тохиолдол.

Тоглолтонд дуучин бүсгүйтэй хамтран “UBS” телевизийн хөтлөгч, дуучин Э.Гантулга, сүүлд дебют болж байгаа “Аадар” хамтлагийн дуучин Алтанзавьяа нар дуулсан. Нэг нь костьюм өмссөн жентельмэн, харин нөгөө нь савхитай роккер маягийн шивээстэй залуу атлаа тун уянгалаг дотортой дуулж байв. Бритни Спирсийн ард бүжиглэдэг булчинлаг залуусыг ээж нар, сайхан хүүхнүүдийг аав нар харах гэж хүүхдүүдтэйгээ очдог гэдэг шиг Т.Аминагийн ард бүжиглэх залуус охид, хамт дуулж байгаа дуучид, бүсгүй өөрөө ч нүд гялбам байлаа.

Тоглолтын хамгийн оргил хэсэг Т.Аминад ирсэн гэнэтийн бэлэг байв. Түүний тоглолттой хамтатган 10 жилийн ойгоо хийж буй “МОТТОО” компанийн хамт олон дуучин бүсгүйд алтан микрофон бэлэглэсэн юм. Уулга алдам гэнэтийн сюрприз. Титэм зүүхийг хүсэж байвал титмээ даах хэрэгтэй гэдэг. Т.Амина алтан микрофонтой анхны Монгол дуучин боллоо. Ингэснээр түүний гүнж биш тайзны хатан хааны амьдрал эхэлснийг албан ёсоор тунхаглаж байх шиг.

Тоглолтын өөр нэг сэтгэл хөдөлгөм зүйл нь залуу дуучин бүсгүй, “МОТТОО” компанийн зүгээс ухаалаг тэргэнцрийг нийт гурвыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хандивлав. Дуучны хэлснээр “Хүний сэтгэл багаддаггүй, өгье гэвэл ганцаасаа” гэдэг энэ дээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт төрөх эмнэлэг барих ажлыг эхлүүлэн ажиллаж буй юм билээ. Хэдийгээр ил цагаан рекламдаад явдаггүй ч тэр олон хүмүүнлэгийн үйлст гар бие, сэтгэл зүтгэлээ зориулжээ. Энэ үдэш Т.Аминагийн талаар үзэгчид олон мэдэхгүй зүйлээ мэдэж авсан нь энэ.

Улсын филармони хэмээх босго өндөртэй мэргэжлийн байгууллагат урилгаар орсон залуу бүсгүй энэ үдэш бүтэн амьдаар дуулсан. Түүний ард “Баянмонгол” чуулга тоглож байв. Их хувь заяа. Дуучин бүрт ийм зангараг байхгүй.

Аз, ад, авьяас гэдэг зүйл нэг хүнд хамт өгөгдөж болох уу? Үнэхээр хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч зорилгодоо тууштай хүнд өгөгдөж болдог юм байна. Т.Аминаг багад нь урлагийнхан “Хүүхдийн гавьяат” гэж тодотгодог байсан гэдэг. Хэрвээ хүүхдэд ямар нэг шагнал өгөгдөх ёстой бол тэр гавьяат авах хэмжээний хөдөлмөрлөж л дээ. Харин одоо бол “том хүний“ СТА.

Т.Амина энэ үдэш урлаг хэмээх титмийг дааж буйгаа харууллаа. Алга ташуулах гэж яарахаасаа өмнө хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тэр энэ хорин жилд тэгтлээ алга ташилтанд яарч оддын өвчин тусаж байгаагүй. Их л чимээгүй, тэгсэн мөртлөө урдахаа хийдэг хүн юм уу даа гэсэн мэдрэмж төрүүлдэг. Ядаж л хэвлэлд түүний тухай хэр их бичигддэг билээ? Сайн муу сенсааци дагадаг билүү? Романсын түүх юу билээ? Аль нь ч байсангүй ээ. Харин уран бүтээл бол байлаа.

Цэл залуухан бүсгүй алтан микрофонтой тайзнаа гарна. Монголд ганц микрофоноо барьж тэр дуулна. Их хувь заяа. Амьд явбал дуучин хүн алтан микрофонтой дуулдаг л юм байна. Юугаар дуулах нь тийм ч сонин биш, гэхдээ түүнд их урам өгсөн байх. Залуухан хатан хаан минь алтан микрофон та хоёр энэ монголдоо, дэлхийд урлагийн урт холын замыг туулах он цаг эхэллээ.

Хундагаа өргө ноёд оо

Хундагаа өргө хатад аа

Хуримын гоёл цасан охин шиг ...

Нүд ирмэх зуур хамтдаа хөөрч догдолж асаж дурлаж баярлаж хөөрсөөр байтал тоглолт дууслаа.

Цас хаялсан өвлийн нэгэн үдэш байлаа. Яг л зүүд шиг, мөрөөдөл шиг, үлгэр шиг, Т.Амина хэмээх гүнжийн даашинзнуудын гоёыг, хэрэв энэ үлгэр юм бол тэр гүнж байх нь. Тэр урлагийн ертөнцөд хатан хаан нь байхаар заяагдсан эгэл биш нэгэн байх нь. Урлагийн бурхан Янжинлхам ивээг, бүсгүй минь дуул, чи дуулахгүй юм бол өөр хэн дуулах юм бэ ...

Бэлтгэсэн У.Цахирмаа

Фотог: Д.Цэгц  

Эх сурвалж;www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (70)

  • оюунаа
    мундаг шүү амжилт
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • oyunchimeg
    WOW! Vneheer togloltond ochij chdaagui bolheer yu bolsniiig medehiiig ih hvsej blaa shuu... nvdend haragdtal sihan bijejeee . Aminaa egchid ch bas ondor amjilt hvsie
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Amjilt Amjilt Amjilt
    Mundag duuchin shuu ulam ih amjilt
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • K
    Tiim shuu
    2016 оны 11 сарын 20
  • Зочин
    TSELMUUN ICHEECH BOLIOCH ATAARHUU YUM BE
    2016 оны 11 сарын 16
  • zochin
    20jil duulsaar baihad ni hun toohgui bolhoor chin yah yum.goe huuhen bol bas enertseeree yavchhana.tegheer mongo tolj bichuulhees oor arga no
    2016 оны 11 сарын 16
  • Зочин
    Iim goyo zagwarlag bsan ymu , udur tutamdaa bas zaluulag bgaarai , saikhan duuldag mundag okhin
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Их хеделмерч, темер замд ажиллаад хажуугаар нь дуулаад л, хоолой сайн дуучин. Гэвч тайзан дээр байдаг хун суга, тохой, евдгее анхаараарай, арай муухай байна шуу дээ. Тайзны соёл заавал байх ёстой урлагынханд, тэд бусдад улгэр дуурайл болж хорвоог чимдэг хумуус.
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин
    улам их амжилт гарган од болон гялалзаарай
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • хаха
    чам шиг комны цаана сууж олон юм ярьдаг лалараас л дээр шүү гичий минь
    2016 оны 11 сарын 15
  • muuhai huuhen
    dandaq mongol tolj ooriigio bichuulene facebookeer loive hiigeed teriigee bas mongo tolj yvuulana od bolohiin ovchin tussan haltar huuhen tumur zamd neg bar karaokeg bol nuraadag bsaan dandaa l eldev har yumnuudtai
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
    • Зочин
      TSELMUUN ICHEECH BOLIOCH ATAARHUU YUM BE
      2016 оны 11 сарын 16
    • zochin
      20jil duulsaar baihad ni hun toohgui bolhoor chin yah yum.goe huuhen bol bas enertseeree yavchhana.tegheer mongo tolj bichuulhees oor arga no
      2016 оны 11 сарын 16
    • хаха
      чам шиг комны цаана сууж олон юм ярьдаг лалараас л дээр шүү гичий минь
      2016 оны 11 сарын 15
  • zochin
    ene hun bolgoni comment-od hariult bciheed bdag yasan zavtai heruulch be
    2016 оны 11 сарын 15
  • Дээгий
    үнэхээр мундаг үгээр хэлхийн аргагүй мундаг авъяаслаг дуучин, жүжигчин бүсгүй өшөө илүү их амжлт хүсье. үнэхээр л ХАТАН ХААН мөн дөө
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Дээгий
    үнэхээр мундаг үгээр хэлхийн аргагүй мундаг авъяаслаг дуучин, жүжигчин бүсгүй өшөө илүү их амжлт хүсье. үнэхээр л ХАТАН ХААН мөн дөө
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Дээгий
    үнэхээр мундаг үгээр хэлхийн аргагүй мундаг авъяаслаг дуучин, жүжигчин бүсгүй өшөө илүү их амжлт хүсье. үнэхээр л ХАТАН ХААН мөн дөө
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Хаха өөрийгөө мөнгө өгч их бичүүлж байгаа юмаа ойрд.Яахав менежмент юмдаг уу даа.Хүн чанар бол ёстой байхгүй муу хүүхэн юм билээ
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • UK
    Huurhun busgui. Mundag hooloitoi. Daichin emegtei. Ali bidnariig baga baihiin Ami geed joohon ohin duulj bsan odooch duulsan heweeree. Zarim ni genet garch ireed alga bodog huuhnuud zunduu bn er huuguud algo boldog. amina bol daichin tuushtai ajilsan busgui minii medehiin tumur zamd ajilladag bsan mundag emegtei amjilt uram uragshaa asaarai
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • daariimaa
    Uneheer mundag vmaa gaihaltai zorilgoto hun l iim bdag bh gaihaltai gehees oor ug alga da
    2016 оны 11 сарын 15
  • margad erdene
    vnexeer mundag duuchin shvv mash ix baxarxaj bn
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Mundag duuchin shuu uzej amjaaguee dahiad toglowol ch yostoi... Aminaagiin asuudal bol Aminagiih aa harin busad humuusiih bol oorsdoinh ni l asuudal bh zarim humuust helehed kkk
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    тэр жил энэ Амина түрүүлэх байсан юм,тэр нэг цэрэн хоолойтой Цэлмүүн гэж навсгар хар юм Балхжавын бандид бөгсөө зарж явж түрүүлсэн,энэ охины хаана нь ч хүрэхгүй
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
    • K
      Tiim shuu
      2016 оны 11 сарын 20
  • zochin
    zoosnii nuheer amidraliig harsan humuus bolimoor ym. zarim neg humuus ataarhaj uhlee l dee. mundag duuchin amjilt
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Mundag xudulmurch busgui dee. Gants neg duu duulsan bolood biye toochixdo oddiin uvchtnuudiig bodoxod daruuxan, juramtai busgui. Xar bagiin tiim l xuuxed bsan ter chigtee l bgaa
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • haha
    goe toglolt bolson shuu
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Sonin
    Huuchinsag
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Anhaa
    Baliar ataarhuu nowshuu ene chn fuck ymarch awyasgvi mungu tuluud garj irsen duuchidiin 1 bololtoi huurhii eswel hamaatan sadan ch yum uu MUNDAG DUUCHIN BVSGVIDEE AMJILT HUSIE
    2016 оны 11 сарын 15
  • Чимгээ
    Aminaa, chi bol uneheer gaihaltai busgui. Юм хийхгүй, зэврээд байна гэж бодсон ашгүй тоглолтоо хийлээ. Баярлалаа.
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Umuursun magtsan comment bugd neg IP addressees irjee kkk Mungu ugch heden ym bichuuleed l uuruu umuuruud l suuj bdag gej oilgoloo
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин
    юун хатан хаан бэ яагаа ч үгүй цаасан малгай өмсгөхөө боль,олигтой дуу байхгүй маш сайн ажилла,болоогүй байна лээ дуучин болох хаа байсан юм бэ дүү минь
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Амина гоё дуучин ш дэ амжилт хүсье
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Gaigui yavaa negendaa ataarhuu negen bas bhiimaa, uuruu ingeed hun tsugluulj chadahgui bj. Daruuhan duuchin busguidee bayar hurgie
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Мэдрэмж муутай, уйтгартай, миний амьдралаа узсэн хамгийн муу тоглолт болсон. Ажлаас унэгуй билет егеед л узсэн . Хайран цагаа энэ мэдрэмжгуй, бух дуу нь нэгэн хэвийн , тоглолт узсэндээ харамсч бн. Залуу хун гэхэд арай л блаа шу.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • urtaa
    bayr hurgie ohin mini bid bagaas chini l meddeg bas iim mundag duuchin bolno gej itgej baisan shuu ohin mini
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Hongoroo
    Sain duuchin geheesee iluu zutgeltei hicheengui tuushdaaa yum daa. Amjilt shuu. Goe duunuudtai saihan Mongol busgui
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Bilet zarj baigaa utsaar n asuusan bilet n duuschihsan baisan. Zuragtaar garah bolov uu. uzeh umsan. LIVE n ih taalagdsab umsan. Duuchin bolgon gotslol duuchin baidaggui bolohoor sain duuchnii saihan toglolt bolsob baihaa. Amjilt
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    tegj taraaj baih uyd ni chi yaaj uluntuj bayarlaj avsan boldoo hha
    2016 оны 11 сарын 14
  • Шинэ
    Цоглог урлагын хөөрхөн гүнждээ өндрөөс өндөр амжилт хүсье.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    tiim shuu yalanguya suuliin tsomgond ni orson duunuud mash ih taalagdaj bgaa
    2016 оны 11 сарын 14
  • lll
    tanii sonsgol muudjee
    2016 оны 11 сарын 14
  • zochin
    Amina geheer zunduu duu sanaand orj baina shuu. Uuruu yu ch uzej hardaggui hun bololtoi.Harin Nara g l yu duuldgig medehgui bgamdaa
    2016 оны 11 сарын 14
  • zochin
    Amina geheer zunduu duu sanaand orj baina shuu. Uuruu yu ch uzej hardaggui hun bololtoi.Harin Nara g l yu duuldgig medehgui bgamdaa
    2016 оны 11 сарын 14
  • shut up
    Chadjiin shde awyas bn shde chi toglolt hiij chadahuu duulj Ch chadahgui de sain ywaa negendee bitgii ingej ataarhaj baildaa chi teglee GED ner hundiigni unagaj chadahgui l boluuu
    2016 оны 11 сарын 14
  • shut up
    Chadjiin shde awyas bn shde chi toglolt hiij chadahuu duulj Ch chadahgui de sain ywaa negendee bitgii ingej ataarhaj baildaa chi teglee GED ner hundiigni unagaj chadahgui l boluuu
    2016 оны 11 сарын 14
  • zochin
    Uneheer saihan toglolt bolson shu. mundag tsoglog erch huchtei hudulmrch busgui bn ale. toglolt deer ochood ene busguig ingej dugnesen. Amjilt husie!
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Zailaa
    Shaal hudlaa tseheg tsohog hiisen soliison ym manai bar nd neg haltar zaluu tewerch awaadl hairaa geeed piwooo asgaj tsutgaad ahaal sejgiin
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • shut up
      Chadjiin shde awyas bn shde chi toglolt hiij chadahuu duulj Ch chadahgui de sain ywaa negendee bitgii ingej ataarhaj baildaa chi teglee GED ner hundiigni unagaj chadahgui l boluuu
      2016 оны 11 сарын 14
    • shut up
      Chadjiin shde awyas bn shde chi toglolt hiij chadahuu duulj Ch chadahgui de sain ywaa negendee bitgii ingej ataarhaj baildaa chi teglee GED ner hundiigni unagaj chadahgui l boluuu
      2016 оны 11 сарын 14
  • Зочин
    Уруулаа бүү нуугаарай, Асан дурлъя гээд хоёр дуунд нь маш дуртай маш гоё үгтэй. Сүүлийн үед дууны үг их сайхан санагдаад байгаа
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • zochin
      tiim shuu yalanguya suuliin tsomgond ni orson duunuud mash ih taalagdaj bgaa
      2016 оны 11 сарын 14
  • zochin
    tiim shuu suga ch geh shig cham shig etseg ehiinhee mongoor amidraagu baih shuu
    2016 оны 11 сарын 14
  • Nemv
    Toglolt saihan bolson shu
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    toglolt saihahn bolson shuu
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    ene hundagnaas oor duu baidiimuu kk
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • h
    duulaad duulaad neeh ter duun ywdaggui awiyas ghese iluu tuushtai urlagt hairtai duuchin. amina gl bdag ymar suu duulsan gheer sanadagguishd
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • zochin
      Amina geheer zunduu duu sanaand orj baina shuu. Uuruu yu ch uzej hardaggui hun bololtoi.Harin Nara g l yu duuldgig medehgui bgamdaa
      2016 оны 11 сарын 14
    • zochin
      Amina geheer zunduu duu sanaand orj baina shuu. Uuruu yu ch uzej hardaggui hun bololtoi.Harin Nara g l yu duuldgig medehgui bgamdaa
      2016 оны 11 сарын 14
  • Мөнгөндолгио. Ш
    Үзэсгэлэнтэй мундаг чадварлаг гайхалтай хөөрхөн бүсгүй уянгалаг цангинсан сайхан хоолоотой бүх цаг үед лидэр шүү.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    Zarim n ataarhaad vhlee bvr vhlee mundag bvsgvid amjilt hvsie
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    сүрхий ажилсаг дуучин охин доо аз жаргал хүсье
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ataarhaad uheh ni ee chamaig hedig ch tulsun haa ch gargahgui ene bol od hun shuu
    2016 оны 11 сарын 14
  • zochin
    Hvn dvvren bsan geed bhad ergvv yumuu hashaa yum
    2016 оны 11 сарын 14
  • fuck
    хаха энд бичүүлэх гэж хэдийг төлөв сугаа
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • Anhaa
      Baliar ataarhuu nowshuu ene chn fuck ymarch awyasgvi mungu tuluud garj irsen duuchidiin 1 bololtoi huurhii eswel hamaatan sadan ch yum uu MUNDAG DUUCHIN BVSGVIDEE AMJILT HUSIE
      2016 оны 11 сарын 15
    • zochin
      tiim shuu suga ch geh shig cham shig etseg ehiinhee mongoor amidraagu baih shuu
      2016 оны 11 сарын 14
    • Зочин
      ataarhaad uheh ni ee chamaig hedig ch tulsun haa ch gargahgui ene bol od hun shuu
      2016 оны 11 сарын 14
  • зочин
    Сайхан юм сонсож харж чадхаа байсан атаархуу хүмүүс минь наад үг хэлээ мэдэж бураач үгний үйлийн үр гэж байдаг юмшүү.Амина мундаг чадаж байгаа юманд арга байхгүй АМЖИЛТ
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Булган
    Үнэхээр мундаг чадалтай хоолойтой бүсгүй шүү илүү их.г бүтээгээрэй гэж хүсье
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • ээ
    АМИНА Сонгол нь муудсан УУ БҮХ дууг Нэг Аяаар дуулаад байгаа мэд санагдсан.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • lll
      tanii sonsgol muudjee
      2016 оны 11 сарын 14
  • zochin
    woowldaa
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    woow l daaa
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Vneheerdch zarim ni awj chadkushd hha vngv amd nugasgvv edr onigootoi 00-iin tsaasnuud bahiimaa
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • аня
    Сайхан тоглолт болсоон. Харин хүн дүүрэн байсан шүү. Маш сайхан тоглолт болсон Дуучиндаа өндрөөс өндөр амжилт хүсье
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    he he
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Mundag hooloitoi hudulmurch shan duulj bna le amjikt husie
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Uneheer saihan toglolt bolson muulaad bgaa humuus hugshin burhini zan gargahaa boli shine ue shuu dee chadaj bna
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ХАРАМСАЛТАЙ НЬ ХҮН ҮЗЭЭГҮЙ.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • zochin
      Hvn dvvren bsan geed bhad ergvv yumuu hashaa yum
      2016 оны 11 сарын 14
  • Зочин
    Чам мэтийн үнэгүй юманд нугасгүй хүнд буян болжээ тэгвэл.
    2016 оны 11 сарын 14
  • Зочин
    Biletiig n unegui baahan taraaagaad bsan hehe
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • zochin
      ene hun bolgoni comment-od hariult bciheed bdag yasan zavtai heruulch be
      2016 оны 11 сарын 15
    • zochin
      tegj taraaj baih uyd ni chi yaaj uluntuj bayarlaj avsan boldoo hha
      2016 оны 11 сарын 14
    • Зочин
      Чам мэтийн үнэгүй юманд нугасгүй хүнд буян болжээ тэгвэл.
      2016 оны 11 сарын 14
  • Зочин
    Мундаг охин. Цаг нь иржээ. Чи шүү!!!
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Амжилт
    Тоглолт үзсэн.Үнэхээр сайхан , ойрын хэдэн жилдээ үзээгүй маш гоё тоглолт болсон.Үнэхээр эгэл даруухан хэрнээ энгүй их авьяастай мундаг дуучин бол Амина л юм байна лээ.Ганцаараа тэр том бүтэн тоглолтыг амьдаар дуулаад аваад гарсан. Аминагийнхаа цаашдын уран бүтээл амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүх дуунд нь дуртай болсон.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
    • daariimaa
      Uneheer mundag vmaa gaihaltai zorilgoto hun l iim bdag bh gaihaltai gehees oor ug alga da
      2016 оны 11 сарын 15
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025