• Хан-Уул дүүргийн 94 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

    Хан-Уул дүүргийн 94 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Аж үйлдвэр, газар тариалан, соёл спорт, уул уурхай, худалдаа үйлчилгээ, нийтлэг үйлчилгээ, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, Э.Түвшин, ИТХ-ын Төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс гардуулав.



    Сар шинийн баярын босгонд Монгол Улсын төрийн дээд одон медаль болох

    - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон - 25

    - Цэргийн гавьяаны улаан тугийн одон – 2

    - Алтан гадас одон - 41

    - Цэргийн гавьяаны одон -1

    - Хөдөлмөрийн хүндэт медаль – 25 иргэн тус тус шагнагдлаа.





    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Л.Баасангарав Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан нь хамт олны ажлын үр дүнг төр засгаас өндрөөр үнэлсэн хэрэг болсон юм.



    Хан-Уул дүүргийн иргэд та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.





    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 94 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
  • Ягаан үстнүүд

    Ягаан үстнүүд

    Өнөөдөр Төрийн ордоны шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрхуягт баярыг нь хуваалцахаар ирсэн олны танил эрхэм бүсгүйчүүдийн сонирхол нэг бололтой.
  • Жүжигчин Навчаагийн хүү

    Жүжигчин Навчаагийн хүү

    5 жилийн өмнө Ларьдма кинонд Жүжигчин Навчаагийн хүүгийн дүрээр тоглосон Аминзул нь “Батууш” нэрээр олноо танигдсан.
  • Шинэ шагналтнууд төрлөө

    Шинэ шагналтнууд төрлөө

    Өнөөдөр төрийн ордоны шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цэгмэдийн Төмөрхуяг, Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням, Элхэн нутгийн ах “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав гуай болон олон хүмүүс шагнагдлаа.

  • Амьдрал” кино нээлтээ хийнэ

    Амьдрал” кино нээлтээ хийнэ

    Ларьдма кино бидний сэтгэлд зүрхэнд тодхон үлджээ.  Хаалттай хаалганы цаана цоожтой авдар шиг байдаг гэр бүлийн айдас хүйдсийн түгжээг мулт татсанаараа, магадгүй үүнээс үүдэлтэй олон мянган залуу бүсгүйчүүд хань ижлээ зөв сонгох ураг удмыг нь судалж гэр бүл болох асуудалд анхааралтай хандах сэрэмж сэдлийг төрүүлж байсан нь саяхан санагдана.
  • ”Баянзүрх  иргэдийн нэгдэл” группын залуучууд галд гэр нь шатсан айлд өргөө цагаан гэр бэлэглэв

    ”Баянзүрх иргэдийн нэгдэл” группын залуучууд галд гэр нь шатсан айлд өргөө цагаан гэр бэлэглэв

    Сошиал орчинд залуучууд үзэл бодлоо илэрхийлж хэн нэгнийг шүүмжлэхээс илүүтэйгээр бусдад тусалж эерэг хандлагыг түгээх явдал дэлгэрч байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь “Баянзүрх иргэдийн нэгдэл” группын хамт олон юм.


    Өнгөрсөн долоо хоногийн бямба гариг буюу 2 сарын 10-наас 11-нд шилжих шөнө БЗД-ийн 11-р хорооны Хонхор тосгонд айлын гэр шатаж 9,5,2 настай бяцхан охид хөхөө өвлийн хүйтнээр эцэг эхийн хамт орох оронгүй болсон. Баяр наадам дөхсөн энэ үеэд орох оронгүй болсон тус айлд “Баянзүрх иргэдийн нэгдэл” группын хамт олон дүүргээс гарсан УИХ, НИТХ,ДИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэггүйгээр сайхан сэтгэлт монгол хүний өгөөмөр зангаар нэгдэн нийлж тусалжээ. Группын админ Б.Эрдэнэбаяраар ахлуулсан залуучууд эхний ээлжинд галд өртсөн айлд хоол хүнс, хувцас, бэлэн мөнгийг өгч группын гишүүдийн тусламжтайгаар хоёр хоногийн дотор таван ханатай гэрийн мөнгийг цуглуулж өчигдөр өдөр өргөө цагаан гэрийг нь барьж өгчээ.





    “БАЯНЗҮРХ ИРГЭДИЙН НЭГДЭЛ” ГРУППЫН ЗАЛУУЧУУД ГАЛД ГЭР НЬ ШАТСАН АЙЛД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ

  • Валентинаар хайртай бүсгүйгээ яаж баярлуулах вэ?

    Валентинаар хайртай бүсгүйгээ яаж баярлуулах вэ?

    Гэгээн Валентины өдрөөр юу төлөвлөсөн нь хамаагүй!? Хамгийн гол нь түүнд хандах сэтгэл “сайн санаа” чухал. Бүсгүй хүн эмзэг энэрэнгүй учраас маш бага зүйл дээр сэтгэлийн догдлол үүсдэг. Тиймээс түүнд үлдэх ”дурсамж” хамгийн гайхалтай мэдрэмж байх болно. Энэхүү аргаас хуваалцая.
  • Хүүхэд унтахын өмнө яагаад уух юм нэхдэг вэ?

    Хүүхэд унтахын өмнө яагаад уух юм нэхдэг вэ?

    Ээж бүр л энэ талаар ядахдаа нэгэнтээ бодож үзсэн байж таарна. Хүүхэд унтахын өмнө яагаад ус уудаг юм бол? Орондоо ороод, гэрлээ унтраагаад хэвтмэгц л “Ээжээ! Би ус ууя!” гэж хэлэхэд уур хүрч, бухимдсан нь олон эцэг эхэд тулгардаг.
  • 2018 оны хаврын өдөр тутмын хувцаслалтын хэв маяг

    2018 оны хаврын өдөр тутмын хувцаслалтын хэв маяг

    2018 онд хэрэггүй худалдан авалтаасаа салж, хэзээ ч өмсөж байгаагүй биднийг гайхшруулсан өнгөөр хувцасладаг болсон. Одоогийн street style буюу чөлөөт загварын чиг хандлага нь хамгийн чухал хэв маяг болоод байгаа юм. Ингээд энэ улирлын сонирхол татам загварыг танилцуулья.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025