2018 оны хаврын өдөр тутмын хувцаслалтын хэв маяг
2018/02/13

2018 онд хэрэггүй худалдан авалтаасаа салж, хэзээ ч өмсөж байгаагүй биднийг гайхшруулсан өнгөөр ​​хувцасладаг болсон. Одоогийн street style буюу чөлөөт загварын чиг хандлага нь хамгийн чухал хэв маяг болоод байгаа юм. Ингээд энэ улирлын сонирхол татам загварыг танилцуулья.

 

  1. Саравчтай хар малгай: Ирэх хаврын загварын чиг хандлагад “глодик” буюу жижиг саравчтай хар малгай хамгийн сайн сонголтуудын нэгд тооцогдоно. Малгай эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов эрхэмсэг харагдуулдаг ид шидтэйг та мэднэ биз дээ.                                                                                                                                                           
  2. Эршүүд загвар: Эрэгтэйлэг загвартай эмэгтэй хувцас моодонд ороод удаж буй. Энэ улиралд ч энэ хандлага зонхилно. Нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй аль нь ч энэ загварын хувцсыг өмсөж болно. Нэлбэгэр сул загварын костюмыг тохирох өмдтэй, тухайлбал жийнс, албаны өмдтэй ч хослуулан өмсвөл та тун ч загварын мэдрэмжтэй харагдана.                                                                                                                               

 

  1. Улбар шар ба глад. Шинэ улиралд улбар шар болон ер нь хурц тод, аз жаргалын өнгүүд моодонд орно. Яагаад чухам улбар шар, тод өнгө гэж гэдэгт тайлбар алга. Ямартай ч оронж ирэх хавар хамгийн супер, trendy өнгөөр тодроод байна. Бид өнгөрсөн хугацаанд улбар шар цув, хүрэм олныг харж байсан. Харин жинхэнэ загварын фэнүүд түүнийг толгойноосоо хөл хүртлээ өмсдөг юм хэмээн загвар зохион бүтээгчид хэлж байна.                                                                                                                                                                   
  2. Урт цамц: Урт, нэлбэгэр цамц загварлаг харагдах боллоо. Мөр нь ил гарсан байвал бүр супер гэнэ. Дээр нь өвдгөө давсан урт түрийтэй гутал өмсчихвөл та тун ч мэдрэмжтэй бүсгүйгээр тодрох нь дээ.                                                    
  3. Богино шорт: Хавар, зун хүртэл үргэлжлэх моодны загварлаг сонголт. Бүр шинэ улирлын ноцтой тэсрэлт хэмээн бичил шортыг алдаршуулж байна, дизайнерууд!


 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин