Монгол хувцасны театрчилсан шоу
2018/07/16

Чойжин лам сүм музейн 110 жил, “Монгол Костюмс” ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан уг тоглолтод хадны сүг зураг анх үүссэн Шинэ чулуун зэвсгийн үеэс өдгөөг хүртлэх монгол хувцасны түүхийг театрчилан үзүүллээ.
Ирсэн зочдын мэлмий баясаж, сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Монгол хувцасны түүхэн хөгжлийг маш сонирхолтойгоор богино хугацаанд үзэж сонирхон, музейн өвөрмөц тансаг нууцлаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвүүд “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”, “Монгол төрийн сахиусын өргөө” үзэсгэлэнгийн хэсэг болон шөнийн музейг нэг дор үзэх боломж олдсон хамгийн гайхалтай шинэлэг мэдрэмжийг төрүүлж байлаа. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин