ШИНЭ ДУГААР худалдаанд гарлаа. Таалан болгооно уу!
2018/07/19

Долдугаар сар: Нарлаг зуны онцгой содон мэдээллээр баялаг ШИНЭ ДУГААР худалдаанд гарлаа. 

Нартай хуртай, наадамтай, наргиан цэнгүүнтэй, найр хуримтай сайхан өдрүүдийг бид үдлээ. Нар асгарч, хур тэгширсэн монгол наадмын тухай чих бялуурам яриа хөөрөө одоо хэр нь тасраагүй байна. Наадмын нээлт, нээлтийн тасалбар, залгуулаад ямар аавын хүчит хүү бөхийн торгон дэвжээнд тодорсон, аль нутгийн шандаст хүлэг айрагдсан гэх нийтлэг сэдвүүдтэй зэрэгцээд төр түшилцэж яваа түшээд, тэдний гэр бүл, монгол түмнээ танигдсан салбар салбарын нөлөө бүхий эрхмүүд хэрхэн гоёж, хаана, хэрхэн наадсан нь ч соньхон хэвээр байна.

“B sound” студийн захирал, дуучин Б.Болд “Гранд”-ын зочноор уригдаж, хувийн амьдралынхаа талаар АНХ УДАА ИЛЭН ДАЛАНГҮЙ яриа дэлгэлээ. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, боксчин П.Сэрдамбын шинэ гэргийг “Гранд” анхлан танд танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдүүдийнхээ ээж Ц.Энхтуяатай хамт Хүй долоо худагт уяачдын галаар зочилж суугаа нь, их аварга Асашёорюү Д.Дагвадорж залуу бүсгүйтэй дотночлон яваа нь “Гранд”-ын дуранд буулаа. Мэдээж бизнесийн салбарын чинээлэг эрхмүүд, төрийн томчуудын гоёл зүүсгэл уламжлал ёсоор наадмын нэгэн чимэг болон манай сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гарч байна.

Тэрэлжид тусгай хамгаалалт гаргаж, ургах нарнаас үдшийн бүрий болтол бужигнасан MCS-ийн шинэ хүргэн Г.Анхбаярын хурим, хотын хамаг л өнгөтэй зүстэй бүхнийг цуглуулсан XMF хөгжмийн фестиваль, үе үеийн алтан миссүүд цугласан “Монголын сайхан бүсгүй” уралдаан, одонт ээжүүдийн онцгой шалгаруулалт, бикини шоу гээд онцгой содон үйл явдал олонтой, олз омог арвинтай шинэхэн дугаараа таныг гарт хүргэж байна. Таалан болгооно уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    доромжлох тусам долоон бурхан шиг гялалзаж сайхан амьдраарай Болд Мөнгөө 2
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зөв
    Зөв зөв болд мөнгөө хоёрт аз жаргал сайн сайханыг хүсье ! Тэр тусам гялалзаж яваарай тоглолт хий үзнэ амжилт
    2018 оны 07 сарын 24 | Хариулах
  • Дэмжиж бна
    БОЛДОД АМЖИЛТ ХҮСЬЕ САЙХАН ХОСУУД ХАРАГДАЖ БНА ШҮҮ АМЖИЛТ БҮХЭН ЯЛНА
    2018 оны 07 сарын 24 | Хариулах
Сонин хачин