1000 төгрөгөөр цаг дугуй унаарай
2018/07/16

 

Сүхбаатарын талбайд "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт боллоо. “Никель Ганбаа” ХХК-ийн үйлдвэрлэсэн түрээсийн дугуйг  иргэд UBike  гар утасны аппликейшн ашиглан хэрэглэх боломжтой бөгөөд нийт 10 байршлаас авч унах боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар 10 байршилд тус бүр 10 дугуй, нийт 100 дугуйтайгаар энэхүү үйл ажиллагааг эхлүүллээ. Түрээсийн дугуйн төлбөр 30 минут унавал 500 төгрөг, нэг цагт 1000 төгрөгөөр л унах аж.

"Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Биднийг дэмжиж ажиллаж байгаа хотын захиргаа болон Shark Tank  нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдад баярлалаа. Хотын иргэд соёлтой хэрэглээсэй гэж хүсэж байна" гээд түрээсийн дугуйг хэрхэн ашиглах зааврыг зорин ирсэн хүмүүстээ тайлбарласан юм

"Иргэд гар утсан дээрээ UBike Ulaanbaatar /PlayStore-оос татах/ аппликейшн татаж аваад өөрийнхөө дансыг цэнэглээд,  дараа нь код уншуулах хэсэгт дугуйны QR кодыг уншуулаад дугуйгаа унаж болно гэнэ шүү. Дугуйгаа унаж дуусаад гараар түгжих юм байна. Унаж дууссаны дараа аппликейшн түрээсийн цагийг бодоод данснаас төлбөрийг нь суутгаж авна." гэлээ. Та дугуйгаа алдахвий гэж санаа зовох шаардлагагүй, дугуйг хулгайд алдагдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Эдгээр GPS-үүд нь нарны хавтангаар цэнэглэгдэж ажилладаг гэнэ.

Түрээсийн дугуйн зогсоол

    1.Баруун дөрвөн зам,
    2.Зүүн дөрвөн зам,
    3.Хүүхдийн урлан бүтээх төв,
    4.Зайсан хилл,
    5.Теди төв,
    6.Сүхбаатарын талбай,
    7.Хүүхдийн 100 
    8.UBH  center /МУБИС/
    9.120 мянгат 
    10.Цэцэг төв зэргээс очиж унах боломжтой.

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин