“Амьдрал” кино нээлтээ хийнэ.
Ларьдма кино бидний сэтгэлд зүрхэнд тодхон үлджээ. Хаалттай хаалганы цаана цоожтой авдар шиг байдаг гэр бүлийн айдас хүйдсийн түгжээг мулт татсанаараа, магадгүй үүнээс үүдэлтэй олон мянган залуу бүсгүйчүүд хань ижлээ зөв сонгох ураг удмыг нь судалж гэр бүл болох асуудалд анхааралтай хандах сэрэмж сэдлийг төрүүлж байсан нь саяхан санагдана. Таван жилийн дараа “Ларьдма” киноны хоёр дахь уран бүтээл “Амьдрал” киног бидэнд хүрэхэд бэлэн болжээ. Кино урлагт өөрийн байр сууриа бататгаж, баг бүрэлдэхүүнийхээ хүчирхэг байдлыг тогтоон барьж чаддаг Жанчивдоржийн хүү Сэнгэдорж ерөнхий найруулагчаар нь ажилласан юм. Үзэгч олны зүрх бодолд хүрч, нийгмийн сэтгэл зүйд чамгүй нөлөөлж чаддаг хүн билээ.
Бусдаас бие, сэтгэл, царай зүсээрээ ялгарч чаддаг үзэсгэлэнт бүсгүй жүжигчин Пүрэвсүрэн голд дүрд тоглосон.
Харин цаг үе үзэгчдийн сэрэл сэрэхүйг байнга мэдэрч байдаг Жүжигчин Навчаа продьюсерлахаас гадна жүжиглэх үүргийг давхар гүйцэтгэжээ. Шинэ оны анхны сонирхолтой тод киног маш сайн бэлтгэлтэйгээр үзүүлэхэд ердөө 1 сар хүрэхгүй хугацаа үлджээ. Үзэгчдийн хүлээлтийг дагуулсан "Амьдрал" кино нь 2018.03.02-нд нээлтээ хийнэ.
Дашрамд сонирхуулахад Киноны дуу: “Амьдрал”-ыг “Морин хуур” наадамд оролцон дэд байр эзэлсэн бөгөөд дууны үгийг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг сэтгүүлч Ч.Бүрэнжаргал нар зохиож, МУГЖ Б.Сарантуяа амилуулжээ. Мэдээж таны сэтгэлийн утсыг "ёнхийтэл" татна гэдэгт итгэлтэй байна.
Киноны нүүр хувиргагч: Киноны нүүр хувиргалт гэдэг тухайн киноны чухал үзүүлэлт. Монголын урдаа барьдаг шилдэг нүүр хувиргагч Шүрэнчимэг ажилласан. Гоо бүсгүй гоочилтол нь хувиргаж чадна гэдэг бол мэргэжил мэдлэгээ хэтийдүүлсэн хэв шинж.
Киноны үг: Амьдрал киноны үгийг зохиосон нууцлаг бүсгүйг харахыг хүссэн хүн олон бизээ. Чинбатын Бүрэнжаргалийг дууных нь үгнээс л хараад ямар торгон мэдрэмжтэй бүсгүй болохыг мэдэж болох юм. Дууны үгний хэсгээс сонжвол “Хэрвээ би бороо бол, хэнд ч хэлэхгүй чиний дэргэд асгарах байсан...
Сэтгэгдэл байхгүй байна