БГД-ийн Засаг даргын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2018/02/13

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд тус байгууллагаас гавьяаны амралт андаа гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл,Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар,Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун болон бусад албаны хүмүүс ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж ирж буй Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилдээ эрүүл энх, амар амгалан, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.


Энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадууд жил бүрийн баяруудаар хүлээн авч хүндэтгэл илэрхийлдэгт баярлаж явдгаа дүүргийн удирдлагуудад илэрхийлж Баянгол дүүрэг бүтээн байгуулалт, ололт амжилтаараа үргэлж манлайлж, бусдаас ялгарч, ахмадуудруугаа чиглэсэн олон сайхан ажлыг хийдэгт сэтгэл тэнүүн байдаг хэмээн хэлж байлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин