Обамагийн тангараг өргөх ёслол буюу агуу үндэстэн байх өөр соёл
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэмжлэгтэйгээр сэтгүүлчид эрх чөлөөний орон АНУ-д хэлний мэдлэг болоод мэргэжлээ дээшлүүлэх боломжоор хангагдаж, эхний ээлжинд бидний 14 сэтгүүлч Вашингтонд сарын хугацаатай оюутны амьдралаар амьдарч, хэл сурч, чихээ онгойлогоод өнгөрсөн 2-р сарын дундуур эх орондоо эргэж ирсэн билээ.