МҮОНТВ-ийн шинэ нүүр царай бол нэвтрүүлэгч Д.Одзаяа сүүлийн үед үдэш бүр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах болсон. Үе үеийн ахмад нэвтрүүлэгчидтэй энэ зэрэгцэн “цагийн хүрд” унших Одзаяа хамт олондоо тун нэр хүндтэй юм билээ. Нэвтрүүлэгч бүсгүй “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяатай хамт амьдраад багагүй хугацааг үдэж буй. Хосууд саяхан бөгж солилцож, гал халуун хайрандаа умбаад жаргалтай байгаа аж.
Дуучин залуу саяхан өөрийн фэйсбүүк хуудснаа бөгж солилцсон зургаа байршуулж, “чамдаа хязгааргүй их хайртай” хэмээн бичиж, найз бүсгүйдээ хайр сэтгэлээ илэрхийлсэн байна. Харин түүний найз нөхөд нь сайн сайхныг хүссэн байна.
Сонирхуулахад, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяагийн хувьд өмнө нь дуучин Эгшиглэнтэй үерхэж, нэлээдгүй хугацаанд хамтран амьдарсан гэдэг.

Сэтгэгдэл байхгүй байна