
“Anemone” хамтлагийнхан анхны бие даасан цомогоо гаргаад удаагүй байгаа билээ. Анхны цомгоо гаргасан охидууд цомгийн нээлт дээр баярын нулимсаар угтацгаасан. Шинээр төрөн гарч ирж байгаа залуу хамтлагуудаас хамгийн өндөр үнэлгээ авдаг тус хамтлагийнхан бүгд ганц бие байсан бол өдгөө эхнээсээ хосоо олоод байгаа аж. Нэг хэсэг аварга Сүхбаттай нэр холбогдож сенсааци тарьсан хамтлагийн ахлагч Жулдиз монгол залуутай үерхдэг юм байна. Саяхан болсон Academy awards-д найз залуугийн хамтаар хүрэлцэн ирсэн юм. Сүүлдэж ирээд түрүүлж гарсан хосууд олны хараанд өртөхгүй үерхэлээ ихэд нууцалж байгаа бололтой. Хөөрхөн Жулдиз нүүрээ нууж монгол найз залуутайгаа манай дуранд өртсөн юм. Жулдизийн Монгол найз залуу нь жүжигчин Амараагийн төрсөн эгчийнх нь бага хүү Мөнх-Очир гэх энэ залууг сонгоод байгаа аж.

Сэтгэгдэл байхгүй байна